Америкийн залуу дуучин Селена Гомез саяхан “The Dead Don’t Die” кинонд тоглосон. Тэрбээр Францад болж буй 72 дахь удаагийн Каннын кино наадмын улаан хивсний ёслолд оролцохдоо тус кинонд хамтран тоглосон өдгөө 68 настай жүжигчин Билл Мюррейтэй ихэд дотно харагдаж байв. Билл Мюррей Селенагийн чихэнд ямар нэгэн зүйл шивнэж, инээлдэж байгаа нь гэрэл зурагт үлджээ. Ингээд удалгүй цахим сүлжээнд тэдний талаар янз бүрийн мэдээлэл тарах болсон байна.
Харин 27 настай Селена улаан хивсний ёслол дээрх Биллтэй авхуулсан зургаа инстаграмдаа нийтлэн “Анх удаа Каннын кино наадамд оролцож байна. Маш сайхан байна. Би энэхүү гайхалтай киноны нэгэн хэсэг болж чадсандаа маш их баяртай байна. Өө нээрээ би Билл Мюррейтэй гэрлэх гэж байгаа” хэмээн хошигносон байна.
Эх сурвалж:MNS
Холбоотой мэдээ