МАЛЧИД, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 21-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 4-6 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 22-НООС 05 ДУГААР САРЫН 26-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 24-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Холбоотой мэдээ