Оросын эх газрын Крымын аралтай холбосон гүүр ашиглалтад орсноор Кубань хавийн зочид буудлуудын ачаалал 25,3 хувиас 63 хувь болж нэмэгдлээ хэмээн Краснодарийн хязгаарын дэд Захирагч Василий Швец хэллээ.
Гүүр ашиглалтад ороод нэг жил болж байгаа юм. “Бидний тооцоолж байснаар аялагч, жуулчдын урсгал нэмэгдсэн, үүнийг дагаад зочид буудлуудын ачаалал ч нэмэгдлээ. Энэ хавийн амралтын газрууд өнгөрсөн онд 1,6 сая аялагч, жуулчдыг хүлээн авлаа” хэмээн Василий Швец хэлсэн байна.
Крымын гүүр энэ бүс нутгийн хөгжил, ялангуяа дэд бүтцийн хөгжилд түлхэц болж байгаа юм. Гүүр ашиглалтад орсноос хойш Краснодарийн хязгаарт гурван шинэ зочид буудал ашиглалтад орсон бол одоо зургаан шинэ зочид буудал баригдаж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ