Хуульч мэргэжлээр төгссөн оросуудын 40 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Хуульч мэргэжлээр төгссөн оросуудын 40 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй

Хуульч мэргэжлээр төгссөн оросуудын 40 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй

Хууль эрх зүйн мэргэжил эзэмшсэн хүмүүсийн бараг 40 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байна гэж ОХУ-ын Хууль зүйн сайд Александр Коновалов Петербургийн Хууль эрх зүйн IX форумын үеэр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

“Орост хууль эрх зүйн боловсрол эзэмшихээр суралцагчид хангалттай байна. Зах зээлийн эрэлтээс давсан гэж хэлж болно, гэхдээ муу хуульчид байгаа учраас ажил олж чадахгүй байна” хэмээн тэр хэлжээ.

Дээд мэргэжил эзэмшсэн хүмүүсийн 7,5 хувь нь хууль эрх зүйн мэргэжилтэй эзэмшсэн боловч үүний зөвхөн хоёр хувь нь шүүхийн салбарт, 23 хувь нь хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байгааг сайд хэллээ.

“Зах зээл өөрөө зохицуулж байна. Хэн чаддаг нь мэргэжлээрээ ажиллаж байна. 40 хувь нь зах зээлийн шаардлагыг хангахгүй байна гэсэн үг” хэмээн Александр Коновалов онцоллоо.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж