Цельсийн нэмэх 32 хэмээс дээш халсан өдрүүдэд хүн даацын автомашинуудыг өдрийн цагаар явуулахгүй байх шийдвэрийг ОХУ-ын Автозамын газар гаргасан тухай тус албаны хэвлэлийн алба мэдээллээ.
Энэ хязгаарлалт тавдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 31-ний хооронд үйлчлэх юм. Мөн энэ хязгаарлалт асфальтан хучилттай замд л хамаарах юм.
Асфальтан хучилттай замууд нь хэт халууны үед хайлмагтан зөөлөрдөг, ийм үед хүнд даацын тэрэг их явах нь замын гадаргууд гэмтэл учруулах нөхцөл болдог. Тиймээс ийм шийдвэр гаргаж байгаа ажээ.
Автозамын газар яг аль замуудад хязгаарлалт тогтоох жагсаалт гаргах юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ