“Google” “Huawei”-тэй хамтын ажиллагаагаа зогсооно | News.MN

“Google” “Huawei”-тэй хамтын ажиллагаагаа зогсооно

“Google” “Huawei”-тэй хамтын ажиллагаагаа зогсооно

“Google” “Huawei”-тэй хамтын ажиллагаагаа зогсооно

“Google” компани Хятадын технологийн “Huawei” компанитай бизнес хамтын ажиллагаагаа зогсооно хэмээн мэдэгджээ. Ингэснээр “Huawei”-ийн бүтээгдэхүүнүүд “Google”-ийн “Android” үйлдлийн системийн шинэчилсэн хувилбарыг хүлээж авах боломжгүй болох бөгөөд “Huawei” ухаалаг гар утас эзэмшигчид “Google Play”, “Gmail” зэрэг “Google”-ийн програмд нэвтрэх боломжгүй болно гэсэн үг юм. Харин Андроидын нээлттэй эхийг ашиглах боломж хэвээр үлдэх юм байна.

АНУ өнгөрсөн долоо хоногт “Huawei” компанийн бараа бүтээгдэхүүнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж дүгнээд “хар жагсаалт”-д оруулж өөрийн зах зээлд нэвтрүүлэхийг нь бүрэн хориглохоор болсон билээ.

Мөн үүнээс өмнө Хятадын эрх баригчдаас санхүүжилт авч байна гэж АНУ-ын Тагнуулын төв газар “Huawei” компанийг буруутгаж, “Huawei”-н оролцоотойгоор Европт “5G” сүлжээг хөгжүүлэх нь хэр оновчтой эсэхийг тунгааж үзэхийг Америкийн эрх баригчид Европын түншүүддээ удаа дараа уриалж байв.

Эх сурвалж: REUTERS

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-20 122.201.21.10

Zuv hulgaichiig holduul

Avatar

зочин 2019-05-20 78.187.120.177

Зүйн нь оюун толгойг биш Хувейг Монголоос хөөх ёстой байтал, Хятадын сүлжээг дэмжигчид Монголын улс төрчдөөр дүүрсэн тул хэнтэй тэмцэхээ мэдэхгүй болтлоо сохорчээ бид

Avatar

иргэн 2019-05-20 66.181.183.217

baruunii buzar deeremchid

Avatar

Зочин 2019-05-20 64.119.19.215

Trade war on China

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж