“Google” компани Хятадын технологийн “Huawei” компанитай бизнес хамтын ажиллагаагаа зогсооно хэмээн мэдэгджээ. Ингэснээр “Huawei”-ийн бүтээгдэхүүнүүд “Google”-ийн “Android” үйлдлийн системийн шинэчилсэн хувилбарыг хүлээж авах боломжгүй болох бөгөөд “Huawei” ухаалаг гар утас эзэмшигчид “Google Play”, “Gmail” зэрэг “Google”-ийн програмд нэвтрэх боломжгүй болно гэсэн үг юм. Харин Андроидын нээлттэй эхийг ашиглах боломж хэвээр үлдэх юм байна.
АНУ өнгөрсөн долоо хоногт “Huawei” компанийн бараа бүтээгдэхүүнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж дүгнээд “хар жагсаалт”-д оруулж өөрийн зах зээлд нэвтрүүлэхийг нь бүрэн хориглохоор болсон билээ.
Мөн үүнээс өмнө Хятадын эрх баригчдаас санхүүжилт авч байна гэж АНУ-ын Тагнуулын төв газар “Huawei” компанийг буруутгаж, “Huawei”-н оролцоотойгоор Европт “5G” сүлжээг хөгжүүлэх нь хэр оновчтой эсэхийг тунгааж үзэхийг Америкийн эрх баригчид Европын түншүүддээ удаа дараа уриалж байв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ