БНСУ-ын “Sisa” сэтгүүл тавдугаар сарын 17-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе, түүний найз Чой Сун Шил болон “Qingshitai”-н нарийн бичгийн дарга асан Жон Ху Сон нарын 2013 оны хоёрдугаар сард өрнүүлсэн 90 минут (69.3 болон 16.49 минутын хоёр хэсэг)-ын бичлэгийг ил болгожээ.
Уг ярианы бичлэг Пак Ерөнхийлөгчийг “Qingwatai”-н ажилтнуудын ёслолын арга хэмжээний нээлтэд оролцохоос нэг өдрийн өмнө Сөүл хотноо хийгдсэн аж. Тэд дээрх арга хэмжээнд тавих илтгэлд бэлтгэх талаар ярилцсан ба Чой Сун Шил нь төрийн албан хаагч биш ч Ерөнхийлөгч мэтээр голлон ярьж, зөвлөх бус тулгах хандлагууд гаргаж буй нь тодорхой бичигджээ.
“Sisa” сэтгүүл гурван үгийг онцолсон нь "Чой Сун шил "тушааж", Пак Гын Хе "сонсч", Жон Ху Сон "бичих" үүрэгтэй байсан явдал аж. Энэ үед Чой Сун Шил "Нээлтийн арга хэмжээний үеэр ийм агуулгатай зүйл хэлэх нь зохистой юу? Хэтэрхий урам хугарч байна. Миний бодлоор эдгээр хэрэггүй өгүүлбэрийг орхиё" гэх мэтчилэн ярьжээ. Мөн тэрбээр их бардам загнаж, "Хурдан бич", "Энэ өгүүлбэрийг бичиж болохгүй", Эндээс эхлээд бич" гэхчилэн зааж тушааж байсан аж. Энэ үед Пак Гын Хе түүний яриаг огт зогсоогоогүй байна.
Эх сурвалж: Technology-info.net
Холбоотой мэдээ