Какүрюү М.Ананд, Гүржийн Точиношин нар даваагаа авлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд, Гүржийн Точиношин нар даваагаа авлаа

Какүрюү М.Ананд, Гүржийн Точиношин нар даваагаа авлаа

Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё өндөрлөхөд зургаан өдрийн барилдаан үлдлээ. Нацү башёгийн ес дэх өдрийн барилдаан өнөөдөр/2019.05.20/ болж, ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Точиношин нар найм дахь даваагаа авч тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ. Мөн маэгаширагийн 8-с барилдаж буй Асанояма мөн даваагаа ахиулж, Какүрюү, Точиношин нарын хамтаар башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Эдгээр бөхчүүдийн араас Энхо, Котоеко нар долоон даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдсэн хэвээр байна.

Япончууд найдвар болсон озэки цолтнуудаас Такакейшо бэртлийн улмаас тэмцээнийг орхисон бол Такаясү, Гоэйдо нар зургаан даваа, гурван унаатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдэж байна.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Монголын үлэмж биет Ичиножёо А.Ичинноров бэртлийн улмаас тэмцээнээ өндөрлүүлсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, дөрвөн унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан гурван даваа, зургаан унаатай башёг үргэлжлүүлж байна.

Маргааш болох 10 дахь өдрийн барилдаанд башёг тэргүүлж байгаа ёкозүна Какүрюү М.Ананд Абитай, Гүржийн бөх Точиношин комүсүби Митакемитэй барилдахаар оноолт таарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж