Дижитал шилжилтийн эринд мэндэлсэн буюу 1996 оноос хойших “Generation Z” үеийнхэн ирээдүйн ажил мэргэжлийн сонголтын өмнө иржээ. Монгол улсад өндөр технологийн хувьсгалыг бүтээлцэх тэдэнд ирээдүйн ажил мэргэжил, улс орны хөгжлийг тэргүүлэх хүчирхэг боловсролтой нэгэн болохын тухайд УИХ-ын гишүүн Н.Учрал Дижитал шилжилтийн эринг авч ирэх шинэ үе нэртэй энтертайнмэнт лекцээ тавдугаар сарын 27 нд толилуулна.
Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Голомт банк, Юнител групп, What3Words зэрэг байгууллага тус арга хэмжээний дэмжигчээр ажиллаж байна. Лекцэд ЕБС-ийн 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдана. Сурагч бүр сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ тестийг дижитал хэлбэрээр үнэ төлбөргүй оношлуулж өөрсдийн чадамжийг танин мэдэх боломжтой. Арга хэмжээнд Z үеийнхний сонсох дуртай хамтлаг дуучид уригдаж оролцоно.
ШИНЭ МЯНГАНЫ ДАРААХ Z ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ ГЭЖ ХЭН БЭ?
Z үеийн төлөөллүүд эхнээсээ 18 хүрээд эхэллээ. Z үеийнхэнд 1996 оноос хойших 2000 оны төлөөллүүд хамрагдах ба тэднийг дижитал хэрэгсэлгүйгээр төсөөлшгүй. Мөн олон зүйлийг давхар хийх чадамжтай тэд компьютерт агуулга бэлдэж байхдаа подкаст сонсож давхар өөр мэдээллүүдийг сонжих харах оюуны чадамж өндөр гэж хэлж болно. Энэ үеийнхэн төрхөөсөө энтрепренэр болох суурьтай. Gen Z хараат бусаар, бие дааж ажиллахыг эрмэлздэг. Нэг судалгаанд өсвөр үеийнхний 72 хувь нь хэзээ нэг өдөр бизнес эрхэлнэ гэж хариулсан байдаг.