Найман жил үзэгчдээ "уясан" GOT албан ёсоор төгсөв

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Найман жил үзэгчдээ "уясан" GOT албан ёсоор төгсөв

Найман жил үзэгчдээ "уясан" GOT албан ёсоор төгсөв

АНУ-ын зохиолч Жорж Р.Р.Мартины “A Song of Ice and Fire” цуврал романаас сэдэвлэн бүтээсэн, HBO-ийн “Game of Thrones” цуврал үзэгчдийг байлдан дагуулсаар өнөөдөртэй золгов. Бүтэн найман жилийн турш найман цуврал, анги бүр нь үзэгчдийг байлдан дагуулж, шуугиулж ирсэн билээ. Сүүлийн хоёр жил хүлээгдсэн төгсгөлийн наймдугаар бүлгийн 6-р анги өчигдөр гарснаар ийнхүү "Хаадын тоглоом" цуврал албан ёсоор төгсч байна.

Цувралын анги бүр үзэгчдийн дунд, ялангуяа сошиал орчинд олон таамаг, маргаан дагуулж, тааварлашгүй үзэгдлүүд өрнөж байсан бол төгсгөлийн наймдугаар бүлгийг GOT-ийн фэнүүд тийм ч таатай хүлээж авч чадсангүй. Дэлхий даяар төгсгөлийн наймдугаар бүлгийг дахин хийх цахим гарын үсэг цуглуулсан нь өдгөө 700 мянга гарсан нь киноны төгсгөлийн бүлэг үзэгчдэд хэрхэн дүгнэгдэв гэдгийг харж болох юм.

ТӨГСГӨЛИЙН АНГИЙН АЛДАА: УСНЫ САВ

Үзэгчдийн хувьд киноны анги бүрээс өө сэв, алдаа олж харахыг "хичээдэг". Учир нь GOT-ийн эхний таван бүлэг үнэхээр "төгс" бүтээл байсан гэхэд буруудахгүй биз ээ. Ялангуяа сүүлийн наймдугаар бүлгийн анги бүрээс нэг алдаа олсон фэнүүд нь төгсгөлийн ангийг шимтэхээс илүү бас л нэгэн алдаа олж харжээ. “Game of Thrones” цувралын фенүүдийн нэг сүүлийн бүлгийн төгсгөлийн ангийн зураглалаас нэгэн алдаа олж харсан нь усны сав байв. Хэрвээ та дээрх зургийг анхааралтай ажвал Самвелла Тарлигийн дүрд тоглосон Ноги Жон Брэдлигийн зүүн хөлийн хажууд усны сав байгааг олж харах болно.

 

Кино багийнхан маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулан зураг авалт хийх болгондоо олон алдаа гаргасан нь нэгэнт нууц биш болсон. Тухайлбал, Валерианы ган сэлмийг резинээр хийсэн, эртний хот гэхэд усны хангамжийн системтэй, боол цэрэг атал гэрлэснийг нь илтгэх бөгжтэй, Теон Грейжойн хэрчүүлсэн хуруу дараагийн үзэгдэл дээр "ургасан", Хайме Ланнистер ач охиныхоо хуримын ёслол дээр кофены аяга бариад зогсч байсан, Дейенерис Таргариен "Старбакс"-ын аяганд кофе уусан зэрэг олон алдаа гарсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж