“Нэг өдрийн хаан”, “Микрофоны ард” зэрэг дуугаараа олонд танигдсан цөөн репперийн нэг бол Пуужин Баяраа буюу Рокит бэй. Түүнийг хүмүүс сүүлийн жилүүдэд “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгч гэдгээр нь сайн мэдэх болсон. Тэрбээр хэзээний олны танил болсон ч хувийн амьдралаа ихэд нууцалдаг нэгэн билээ.
Реппер залуугийн гэргий С.Ану гэх бүсгүйг дуучин П.Баярцэнгэлтэй хамтран дуулсан “Холи Доли” дуугаар нь хүмүүс мэддэг болсон. Залуу хос охинтой бөгөөд охиныхоо зургаар өөрийн инстаграм хуудсаа чимэг болсон нь олны анхаарлыг ихэд татдаг.
Тэгвэл тэдний охин анхныхаа рекламд тогложээ. Рокит бэй энэ талаар өөрийн инстаграм хуудаснаа бичихдээ “Аавын охин хоёр нас хүрэхээсээ өмнө анхны ажлаа авав” гэжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ