Володимир Зеленський тангарагаа өргөлөө

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Володимир Зеленський тангарагаа өргөлөө

Володимир Зеленський тангарагаа өргөлөө

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Володимир Зеленськийн тангараг өргөх ёслол өнөөдөр /2019.05.20/ Дээд Радагийн танхимд боллоо. Тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар 10.00 цагт эхэлж, төрийн дуулал эгшиглэсний дараа Зеленський 16-р зууны үед бичигдсэн үндсэн хуулийн гар бичмэл, Евангелийн судар дээр гараа тавин тангарагаа өргөж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсгээ зурж, Ерөнхийлөгчийн тамга тэргүүтэй албан ёсны бэлгэ тэмдгүүдийг хүлээн авсан байна.

Тангараг өргөх үйл ажиллагааг Украины Үндсэн хуулийн цэцийн дарга Наталья Шаптала удирджээ. Баярын хуралд Латви, Литва, Эстони, Гүрж болон Унгарын Ерөнхийлөгч нар, мөн Туркийн дэд Ерөнхийлөгч, Молдав, Азербайжан улсын Ерөнхий сайд нар, АНУ-ын Эрчим хүчний сайд болон Канадын Батлан хамгаалахын сайд, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал, аюулгүй байдлын бодлого хариуцсан туслах Алехандро Альваргонсалеса тэргүүтэй хүндэт зочид оролцсон байна. Мөн тус улсын үе үеийн Ерөнхийлөгчид хүрэлцэн ирсэн гэнэ.

Харин ОХУ-ын хувьд тангараг өргөх ёслолын урилгыг хүлээж авахаас татгалзсан байна.

Украины найруулагч, хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас нэр дэвшигч, 41 настай Володимир Зеленський нь өнгөрсөн сарын 21-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн шатны хоёрдугаар шатны санал хураалтад ард иргэдийн 73,7 хувийн дэмжлэгийг авч тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Түүний гол өрсөлдөгч Петро Порошенкод иргэдийн 24,5 хувь нь саналаа өгсөн.

эх сурвалж:www.kyivpost.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж