Чуулганы хуралдааныг өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг өндөрлүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн УИХ-аар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ үдээс хойшхи хуралдаанаа өндөрлүүлээд байна.

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод тус салбарыг 15 жилийн хугацаанд хоёр үе шаттай хөгжүүлэхээр тусгаад байна. Энэ хугацаанд эрчим хүчний салбар дахь алдагдлыг арилгана, төр, хувийн хэвшлийн түншлэлээр энэ салбарт хөрөнгө оруулалтыг татна. Үе шаттайгаар хувьчлалыг зохион байгуулах зэрэг зарчмын томоохон асуудлууд тусгалаа олсон юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж