“Глобал менежерүүдийн клуб” Монгол, Филиппинийг холбосон “ГҮҮР”-ийн суурийг тавилаа

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

“Глобал менежерүүдийн клуб” Монгол, Филиппинийг холбосон “ГҮҮР”-ийн суурийг тавилаа

Дэлхийн томоохон стратегийн сүлжээний удирдагчдын байгуулсан “Global Managers Club”-ээс Филиппин улсын Манила хот руу зохион байгуулсан бизнес аялалд “Гүрэн” дээд сургуулийн удирдлагын баг оролцож, Монголоос 104 сая илүү хүн амтай, 30 дахин том эдийн засагтай, АСЕАН-ын гишүүн улсад ажлын айлчлал хийлээ.

“Гүрэн” дээд сургуулийн удирдлагын хүсэлтийн дагуу төлөөлөгчид Азийн хөгжлийн банк, Азийн Менежментийн Хүрээлэн зэрэг олон улсын байгууллага, банк санхүүгийн байгууллагаар зочиллоо. Филиппинд үйл ажиллагаа явуулдаг Итали, Германы худалдааны танхимын арга хэмжээнүүдэд оролцож, Филиппийн сенатын дунд үеийн сонгуулийг ажиглалаа.

Мөн Харвардын Кеннедигийн Сургуулийн Төгсөгчдийн Холбоогоор зочилж, хоёр орны боловсролын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар ярилцав. Ингээд талууд тохиролцсоны үндсэн дээр “Академик Хамтын Ажиллагаа”-г 2019-2020 оны хичээлийн жилд хөгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Гүрэн” дээд сургуулийн Ерөнхийлөгч Антони Абад Монголын их, дээд сургуулиудад олон улсын хөтөлбөр заах чадвартай, Англи хэлний өндөр мэдлэгтэй, ажлын туршлагатай багш нар дутагдаж байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

2019 оноос эхлээд “Гүрэн” дээд сургуулийн магистрын болон Харвардын Бизнесийн Сургууль болон Харвардын Кеннедигийн Сургуулийн сертификатын сургалтуудад тус Харвардын Их Сургуулийн магистрын хөтөлбөрийг төгссөн бөгөөд Филиппиний төр, бизнес, иргэний нийгмийн байгууллагад өндөр албан тушаалд удирдах ажил хийж байсан, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудад ажиллаж байсан 600 гаруй манлайлагчдын төлөөлөл Монголд ирж багшлах ажээ.

“Глобал менежерүүдийн клуб” цаашдаа Монголын компаниудад Филиппиний зах зээлийг нээх, Монголчуудад Англи хэл сурах, мэдлэгээ дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвараа сайжруулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, Монголд Филиппиний чадварлаг, нарийн мэргэжлийн мэргэжилтэн болон менежерүүдийг ажиллуулах түүнчлэн харилцаа холбоо болон дэд бүтцийн төслүүдэд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр судалгааны ажлууд хийж байна. 2020 оноос Индонези рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж