Холливудын алдарт найруулагч Жордан Робертсийн бүтээл "Burn your maps" кино ирэх сард албан ёсны нээлтээ хийхээр товоо зарлажээ. Монголд малчин болохыг мөрөөддөг бяцхан хүүгийн тухай өгүүлэх "Burn your maps" киноны гол дүрд алдартай "The Room" киноны жүжигчин хүү Жэйкоб Трамбле тоглосон байна.
Ирэх зургадугаар сарын 21-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн "Burn your maps" кино нийт 102 минут үргэлжлэх гэнэ. Энэ кинонд Монголд үнэхээр их хайртай бяцхан хүүгийн тухай өгүүлэх бөгөөд түүний эцэг, эх хоорондоо маш их зөрчилтэй байсан ч хүүгийнхээ хүсч буй зүйлийг бага ч болтугай биелүүлж өгөхийн төлөө хамтдаа Монгол орныг зорих ажээ.
Уг кинонд монголын үзэгчдийн сайн мэдэх "The Conjuring", "Bates Motel" киногоор танил болсон Вера Фармига болон “The Equalizer”, “Aeonflux” зэрэг киногоороо алдартай Мартон Чокаш нарын алдартай уран бүтээлчид тогложээ. Холливудын алдартай жүжигчдийн тоглосон уг кино нь Монголыг сурталчлах том боломж гэж уран бүтээлчид харж байгаа юм.
А.СҮРЭН
Зочин 2019-05-20 112.72.11.118
Трэмблэй
Зочин 2019-05-20 112.72.11.118
Жакѳб Трамблэй.
Зочин 2019-05-20 64.119.16.94
Манайх л болсон хойно зураг авах гэхээр нь үнэрхэж янз бүрийн юм нэхээ биз. Ихэнх зургийг манайд биш гадаадад авсан байна. Тэгэхээр Монгол гэж баярлаж хөөрөх хэрэг алга. Харин бид яавал бусадтай энгийн харилцах вэ? Яавал аливаа зүйлд хандах хандлагаа өөрчлөх вэ гэдгээ бодох хэрэгтэй.
ЧД иргэн 2019-05-20 202.179.24.187
Нэг их "өндөр соёлтой" хүмүүс хүй нэгдлийн зэрлэг хүмүүсийн дунд орж ирээд л ёстой нэг соёлын гайхаж байгаа юм шиг л байна.
zochin 2019-05-20 66.181.161.57
Kinogoo 2,3 jil hiigeed Odoo l neeltee hiih gej bndaa Vmaa gvitsed unshaagvi bj l hvnrvv vm bichih
зочин 2019-05-20 202.21.127.166
энэ зураглалд монголын "үнэр" ерөөсөө алга
Зочин 2019-05-20 64.119.21.160
Ямаа, морьд Монгол биш байна аа. Нутагтаа ихэнх зургийг авч
Зочин 2019-05-20 202.179.2.18
энэ чинь 2016 оны кино ш дээ сэтгүүлч нэрт шинамус аа?
Ugui 2019-05-20 103.10.20.118
Ugui ene trailer tsatsagdaad dongoj 2 odor bolson