Татварын багц хуулинд Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хориг МАН-ынхны дунд ёстой л элэг доог болж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2006 оны хүчингүй болсон хуульд Ерөнхийлөгч хориг тавьсныг "залруулж" нүүр номдоо жиргэсэн бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "татварын багц хуулийг тэр бүр ойлгоход хэцүү. Ерөнхийлөгч татварын хууль уншаад суухгүй нь ойлгомжтой. Бүхэл бүтэн улсын хэмжээний том асуудлыг бодож суугаа байх" гэж ярилцлагадаа магтан матжээ.
Эндээс харвал, МАН-ынхан Ерөнхийлөгчийн тавьсан хориг дээр амаа цууртал элэг доог болж суугаа бололтой. Тэд татварын багц хуульд тавьсан хоригийг нь хүлээж авахгүй гэдгээ ч ил тод хэлцгээж байна. Юутай ч Ерөнхийлөгчийн хувьд "Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй" гэгч болсон. Үнэндээ УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга татварын хуулийг унших завгүй, уншаад ч ойлгохгүй байж болно. Гэхдээ Тамгын газрын дарга З.Энхболдын хувьд санаатайгаар алдаа гаргав уу, санамсаргүйгээр алдчихав уу гэдэг сонирхолтой. Учир нь, УИХ-ын даргаар дөрвөн жил ажилласан хүн хуулийг доторлохгүй юм аа гэхнээ гадарламаар. Ямартай ч, Тамгын газрынхныхаа гаргасан алдаанаас болж Ерөнхийлөгчийн тавьсан хориг МАН-д ёстой л онигоо болж байх шиг.
Б.БАТ
Холбоотой мэдээ