Б.Дэлгэрсайхан: “Босоо хөх Монгол” бүлгэмийг шалгуулна

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Б.Дэлгэрсайхан: “Босоо хөх Монгол” бүлгэмийг шалгуулна

Б.Дэлгэрсайхан: “Босоо хөх Монгол” бүлгэмийг шалгуулна

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Босоо хөх Монгол” бүлгэмийг, тус бүлгэмийнхэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдээд байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн лхагва гаригийн хуралдаан дээр Б.Дэлгэрсайхан гишүүн “Шоронгоос суллагдсан иргэний бүртгэл Хууль зүй, дотоод хэргийн яаманд байна уу. Ял эдэлж байсан хүн шоронгоос гарч ирээд төрийн бус байгуулан, уул уурхайн компанийг шантаажилдаг боллоо” гэж асуудал хөндсөн юм. Эл асуудалд “Босоо хөх Монгол” бүлгэм хэвлэлийн хурал зарлан “Б.Дэлгэрсайханы үйлдсэн гэмт хэргийн хажууд бидний нэр хүнд цэвэр. Эх орныхоо төлөө зүтгэж байгаа олон залуусыг яагаад шоронгийн хулгайч гэж хэлж байгаа юм. Бид хуулийн байгууллагад хандах болно” гэж мэдэгдсэн юм.

Харин Б.Дэлгэрсайхан гишүүн “Босоо хөх  Монгол” бүлгэмийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн захирал н.Хэрлэн бол өмнө нь ял эдэлж байсан. Даланжаргалан суманд компани дээр очоод хамгаалалтыг нь дайрч ороод Мэргэжлийн хяналтынхныг зайл гээд, Засаг даргыг доромжилсон байдаг. Аймгийн Засаг даргыг ч доромжилсон үйлдэл байдаг. Ингэж болохгүй гэдэг талаас нь ярьсан. Гэтэл намайг оффшор бүсэд  хөрөнгө байршуулж байсан, Швейцарьт тансаг байшинтай” гэх зэргээр ярьсан байна билээ. Хуулийн байгууллага намайг 2015 оноос хойш гадаадад их хэмжээний мөнгө нуусан байж болзошгүй гээд гурван жил шалгасан. Би гаднаас 700-гаад сая ам.доллар оруулж ирсэн. Түүгээр төмөр зам, үйлдвэр барьсан. Одоо ч мөн хамаарал бүхий компани маань хорголжингийн үйлдвэр барьж байна. Энэ мэт хийж буй ажил зөндөө бий. Швейцарьт тансаг байшин байтугай амбаар ч байхгүй. Швейцарын прокурор, Монголын Авлигатай тэмцэх газар хоёр хамтарч шалгаад хууль бус зүйл алга гэдгийг тогтоосон. Монголын прокурорын байгууллага хяналт тавьж ажилласан байдаг.  Одоо шалгах юм байхгүй болсон гэсэн.  Хэргийг хэзээ хаахыг би мэдэхгүй. Энэ хүн бол хууль бус юм байхгүй юм байна гэдгээ албан ёсоор илэрхийлсэн захиа ч бий. Хууль зөрчсөн зүйл байгаа гэж үзэж буй бол баримтаа гаргана биз. Би гүтгэсэн асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Углуургаар нь шалгуулна” гэсэн тайлбар хийгээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж