Сөүлийг зорихын учир юу вэ?

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

Сөүлийг зорихын учир юу вэ?

МАХН-ын уураг, тархи нь гэгддэг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр БНСУ-ыг зорьсон нь улстөрийн хүрээнд хамгийн халуун сэдэв болоод байна.

Дубай хотноо зурагдсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотойгоор хоёр хоногийн өмнө Ерөнхий сайдыг “байцаасан” тэд өмнө нь Сөүлээс ирэх заавар хүлээж байсан ч уулзахаар шийдсэн нь ноцтой асуудал дагуулж мэдэшгүй аж.

Учир нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Оюутолгойн асуудлыг хэлэлцэх үед 2 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийн тухай хөндсөн юм. Энэ асуудлыг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг мөн хоёр өдрийн өмнө хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар Засгийн газарт байх эсэхээ шийднэ, Монголын эрх ашиг хөндөгдөх ёсгүй” гэх хатуухан үгийг Ерөнхий сайдад хаяглаж, шүүмжилжээ. Ерөнхий сайд ч мөчөөгөө өгөөгүй бололтой “Засгийн газарт байх эсэх нь та бүхний таалал” гэсэн утгатай хариу барьсан байна.

Оюутолгойн далд уурхайн санхүүжилттэй холбоотойгоор Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд дунд Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын нэр орсон эсэх тодорхойгүй ч, хэрвээ ороогүй байгаа бол огцрох асуудлыг УИХ-д өргөн барихад ердөө хоёр гишүүний гарын үсэг дутаж буй. Хэрвээ тэрээр Сөүлийг зорьсон нь намын даргатайгаа энэ асуудлыг зөвшилцөхөөр мордсонтой нь холбоотой бол халууны градус нэмэгдэх тусам улстөр гал авалцаж мэдэхээр байна.

Гэхдээ намын нөхдийнх нь яриагаар бол Д.Тэрбишдагва гишүүн Н.Энхбаяр даргатай өнгөрсөн хугацаанд нэлээд таарамж муутай байсан ч эвлэрсэн гэх. Эвлэрлийн баяраа төрсөн өдрийн баяртай давхацуулан тэмдэглэхээр яаран явсан ч байж мэдэх гэнэ. Ирэх долоо хоногийн мягмар гаригаас ажлын өдөр эхэлнэ, тэр үеэс Сөүлийг зорьсныг учиг тайлагдах биз.

Шударга ёс эвслийн бүлэг нь МАХН, МҮАН-аас бүрддэг. Бүлгээр Оюутолгой, Тавантолгойн асуудлыг хэлэлцэх үед нэгдсэн шийдвэр гарах нь ховор болжээ. Ихэнх тохиолдолд байр суурь хуваагддаг байна. Шинэчлэлийн Засгийн газрын үед Д.Тэрбишдагва Шадар сайд, Ч.Улаан Сангийн сайдын алба хашиж байсан, харин одоо дан дээлтэй болсон нь Шийдлийн Засгийн газарт тавих хяналтыг улам чангаруулсан гэх.

Тэр ямар зөвлөгөө авч ирэх бол…

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж