1000 хүүхдийн баяр боллоо

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

1000 хүүхдийн баяр боллоо

2007 оноос эхлэн жил бүр Дэлхийн Зөн Монгол ОУБ, Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төв нар хамтран “1000 Хүүхдийн Баяр” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан ес дэхь удаагийн баярын үйл ажиллагаа өнөөдөр Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд болж байна. Уг арга хэмжээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн төлөөлөл болсон хагас болон бүтэн өнчин, хүнд нөхцөлд амьдардаг, хөдөлмөр эрхэлдэг, хөгжлийн бэрхшээлтэй мянган хүүхэд оролцож байна. Эх үрсийн баярыг тэр болгон тэмдэглэх боломжгүй эдгээр хүүхдүүдэд олон алдартан, урлагийн одод, дуучид, жүжигчид, олны танил хүмүүс урам хайрлаж, сэтгэлийн дэм өгч, сэтгэл зүрхээрээ нэгддэг энэхүү арга хэмжээг нээж Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын Сайд С.Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат -Үүл, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Винсент Эдуардс, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа, ОУХНТ-ийн ерөнхий захирал Д.Оюунцэцэг нар мэндчилгээ дэвшүүлэв. Баярын арга хэмжээний үеэр “Бид хамтдаа” өртөөчилсөн тоглоом, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын дэргэдэх найрал дууны “Хөх тэнгэрийн хүүхдүүд” хамтлагийн тоглолт зэрэг хүүхдүүдэд хандсан олон сонирхолтой концерт, үзүүлбэрүүд тавигдсан байлаа.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж