Жуулчдын зорчиж явсан автобус дэлбэрэлтэд өртжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Жуулчдын зорчиж явсан автобус дэлбэрэлтэд өртжээ

Жуулчдын зорчиж явсан автобус дэлбэрэлтэд өртжээ

Гиза пирамидын ойролцоо, Египетийн музей орчимд дэлбэрэлт болсны улмаас 16 хүн гэмтэж бэртжээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, бэртэж гэмтэгсдийн дийлэнх нь Өмнөд Африкийн жуулчид аж. Тэдгээр жуулчид дэлбэрэлтийн улмаас хөнгөн гэмтэл авсан бол гурван жуулчныг эмнэлэгт хүргэжээ.

Жуулчдын сууж явсан автобус музейн хажуугаар өнгөрөх үед дэлбэрэлт болсон байна. Нийт 28 жуулчин тээвэрлэж явсан тус автобусны ойролцоо хэн бөмбөг дэлбэлсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Өмнө нь исламын цэргүүд Египетэд жуулчид руу халдсан хэрэг гарч байжээ.

Жуулчдын автобус дэлбэрэлтэд өртсөн тус замд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард вьетнамын гурван жуулчин, орон нутгийн хөтөч нар дэлбэрэлтэд өртөн амиа алдсан аж. Гэрч Мохамед Эль-Мандух “Ройтерс” агентлагт мэдээлэхдээ “Кайр хотын ойролцоо маш хүчтэй дэлбэрэх чимээ сонссон” гэжээ. "Nile News" телевизээр, тус автобусаар зорчиж явсан Өмнөд Африкийн долоо, Египетийн 10 иргэн тус тус гэмтэж бэртсэн гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж