Түүх өгүүлсэн "2000" кино БНСУ-д гарна

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Түүх өгүүлсэн "2000" кино БНСУ-д гарна

Түүх өгүүлсэн "2000" кино БНСУ-д гарна

Улиастайн 2000 цэргийн Манжийн эсрэг бослого, тэмцлийн талаар өгүүлэх “2000” түүхэн уран сайхны кино БНСУ-д гарахаар болжээ. Тус бүтээл энэ сарын 25-31-нд БНСУ-д ажилалж, амьдарч байгаа үзэгчдийн хүртээл болох юм байна.

UB FILM-ийн бүтээл “2000” уран сайхны киноны ерөнхий продюсер, зохиолчоор Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Б.Отгонзориг ажилласан юм. Кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн, Д.Баттөмөр нарын жүжигчид тоглосон бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн.

Манж Чин улсын эрхшээлд 200 жил дарлагдсан монголчуудын эрх чөлөөнийхөө төлөө боссон тэмцлийн нэгээхэн хэсэг болох Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж