“Хоёр азтанд 80 сая төгрөгийг хувааж өгнө”

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

“Хоёр азтанд 80 сая төгрөгийг хувааж өгнө”

“Хоёр азтанд 80 сая төгрөгийг хувааж өгнө”

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр /2019.05.19/ “Боловсрол суваг” телевизээр шууд цацагдаж, хоёр ч супер шагналын азтан тодроод байна. Энэ удаагийн тохиролд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны өдрийн худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан юм.  Энэ удаагийн тохирлоор 46530850  дугаартай найман орон бүхий азын дугаар бүрдүүлснээс  50 сая төгрөгийн азтан нэг тодорлоо. Мөн 30 мянган төгрөгийн азтан 23,659, 100 мянган төгрөгийн азтан 2,327, сая төгрөгийн азтан 230, 50 сая төгрөгийн азтан 24, 10 сая төгрөгийн азтан тодроогүй байна. Харин супер шагналын дугаар 17798558 буюу 80 сая төгрөгийн хоёр азтан тодорчээ.

Энэ талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвийн захиргааны мэргэжилтэн С.Чулуунхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн ням гаригт НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол болж, хоёр супер шагналын азтан тодорсон. Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын дагуу шагналын санг хоёр хувааж өгнө гэж тусгасан байдаг. Баримтын сугалааны эхний хоёр үсэг нь өөр арын тоо нь ижил байж болно. Энэ тохиолдол тэр бүр гараад байдаггүй. Одоогоор супер шагналын хоёр азтан маань мэдээллээ баталгаажуулаагүй байна. Хэрвээ гурав хоногийн дотор хүсэлтээ баталгаажуулаагүй бол мессеж илгээдэг. Манай төвөөс азтануудын хувийн мэдээллийг өгөх боломжгүй” гэв. Зарим хэвлэлээр 80 сая төгрөгийн супер азтанаар тодорсон нэг азтан нь Нарантуул олон улсын худалдааны төвд бизнес эрхэлдэг гэсэн мэдээлэл цацагдаад байна.

Супер азтанд хоёр азтан тодорч Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 7.10-д "Сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно" гэж заасны дагуу хоёр азтанд 80 сая төгрөгийг тэнцүү хувааж олгох юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж