ОХУ-ын Улан-Үд хотод өнгөрөгч долоо хоногт болсон Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Орхон аймгийн “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын гоцлооч Д.Дагвадорж тэргүүн байрыг хүртжээ. Уг уралдаанд 2011 онд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, 2015 онд “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нар тэргүүн байрт шалгарч байжээ.
Тэгвэл энэ жил Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Эрдэнэт” чуулыг дуучин Д.Дагвадорж ОХУ, Буриадын дуурийн дуучдаас ялгарч тэргүүн байрт орсон байна.