Цагдаагийн ажилтан ажлын байран дээрээ угаартаж амиа алджээ | News.MN

Цагдаагийн ажилтан ажлын байран дээрээ угаартаж амиа алджээ

Цагдаагийн ажилтан ажлын байран дээрээ угаартаж амиа алджээ

Цагдаагийн ажилтан ажлын байран дээрээ угаартаж амиа алджээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн Цагдаагийн хэсгийн хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан гурван алба хаагч угаартсан тухай дуудлага өчигдөр /2019.05.19/ өдрийн 11:45 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь нэг алба хаагч очиход дэд ахлагч 21 настай, эрэгтэй Э, сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч 26 настай, эрэгтэй Г нар угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Мөн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч 35 настай, эрэгтэй Ж угаартаж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн юм байна.

Уг хэргийн дараа тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар тус аймаг дах цагдаагийн газрын дарга Н.Лхагвасайхан нарын 14 алба хаагч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн  гурван эмч, нийт 17 хүн мөн өдрийн 15:45 очиж ажиллажээ.

Э.АРИУН 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ай 2019-05-20 202.131.251.137

архи уугаад машиндаа хоносон л байна. Шөнөдөө хүйтэн байгаа

Avatar

Зочин 2019-05-20 203.91.118.180

цагдаагийн хэсгийн хяналтын цэг гэж махчилж ойлгуулбал пост шүү дээ. Юун машин бэ? Гүйцэд уншиж ойлгооч,

Avatar

Зочин 2019-05-20 194.230.155.210

Har mortei Hurelsuh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж