Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн Цагдаагийн хэсгийн хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан гурван алба хаагч угаартсан тухай дуудлага өчигдөр /2019.05.19/ өдрийн 11:45 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь нэг алба хаагч очиход дэд ахлагч 21 настай, эрэгтэй Э, сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч 26 настай, эрэгтэй Г нар угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Мөн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч 35 настай, эрэгтэй Ж угаартаж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн юм байна.
Уг хэргийн дараа тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар тус аймаг дах цагдаагийн газрын дарга Н.Лхагвасайхан нарын 14 алба хаагч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гурван эмч, нийт 17 хүн мөн өдрийн 15:45 очиж ажиллажээ.
Э.АРИУН