АН-аас Г.Батхүү агсны гэнэтийн нас барсан шалтгааны талаар мэдээлэл хийхдээ "Хамгийн сүүлд МАН-ын нэр бүхий гишүүнтэй уулзсан" гэж тодотгосон юм. МАН-ын гэх тэр гишүүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явсан. Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаяр гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Би ѳнгѳрсѳн баасан гаригт Г.Батхүү агсантай уулзсан нь үнэн. Тэр ѳдѳр бид авто спортын талаар ярилцаад ѳнгѳрсѳн. Намайг 19:00 цагийн үед бүлэг рүү ороход сэтгүүлчид байсан. Тухайн үед Г.Батхүү агсан жин нэлээд хаясан байдалтай байсан. Би гэрчийн мэдүүлэг ѳгсѳн. Одоо шалгаж байгаа юм билээ. Миний ѳрѳѳнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, бас талийгаачтай муудалцаагүй" гэсэн юм. Мѳн үеэр "Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр ѳдѳр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг" гэв.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ