“Мөнгөн гүүр”эмнэлэгийнхэн Түлэнхийн тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийг баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

“Мөнгөн гүүр”эмнэлэгийнхэн Түлэнхийн тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийг баярлууллаа

“Мөнгөн гүүр” эмнэлэг нь Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан жил бүр Түлэнхийн тасагт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай билээ. Өнөөдөр тус эмнэлэгийн удирдлагууд ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэж эмчлүүлж байгаа 33 хүүхдийг баярлуулан бэлэг гардуулж, сэтгэлийн дэм хайрлалаа.

Энэхүү үйл ажиллагаанд “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Ерөнхий захирал Д.Ууганбаяр, эмнэлэгийн гүйцэтгэх захирал Д.Бархүү, ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн дарга Э.Галбадрах нар оролцож бяцхан үрсийг баярлууллаа.

“Мөнгөн гүүр” эмнэлэгийнхэн хүүхдийн баярыг тохиолдуулан гэмтэл согогын чиглэлээр хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлж байгаа.

“Мөнгөн гүүр” эмнэлгийн Ерөнхий захирал Д.Ууганбаяр: “Мөнгөн гүүр” эмнэлэг нь байгуулагдсан цагаасаа эхлээд Түлэнхийн төвтэй нэг жил хагасын хугацаанд хамтран ажилласан байгаа. Өнөөдөр бид Хүүхдийн баярыг өдрийг тохиолдуулан “Мөнгөн гүүр” эмнэлгийн нийт ажилтан, эмч нарын өмнөөс Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэлийн дэм үзүүлэн гурав дахь жилдээ бэлэг гардуулж байна. Түүнчлэн манай эмнэлэг хүүхдийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 5-ны хооронд гэмтэл согогын чиглэлээр хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлж байгаа. Мөн манай эмнэлэг дээр ирж эмчилгээ авч байгаа хүүхдүүдэд зориулан дүрс оношлогооны бүхий л төрлийн аппаратуудад 10 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр хямдрал зарлаж байгаа.

“Мөнгөн гүүр” эмнэлэгийн гол зорилго бол Гэмтлийн эмнэлэгийн ачааллыг хуваалцах юм. Тэр ч утгаараа Гэмтлийн эмнэлэгт үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг анхны хувийн эмнэлэг юм.  Манай эмнэлэгт улсын төсвөөс шийдэж чадаагүй орчин үеийн нэлээд хэдэн аппаратуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдсэн.

  • 1.5 тесла соронзон резонанст томографийн аппарат,  

  • 64 зүслэгт компьютер томогорафийн аппарат,

  • Biрlane ангиографийн аппарат/ хоёр талаас нь хардаг/

  • “Самсунг” фермд 2014 онд үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат дижитал рентген,

  • Sysmex фирмийн иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмж

  • “Филипс” брэндийн хэт авиа оношилгооны аппарат

  • Ясны сийрэгжилт тодорхойлох остеоденситометр

  • Элэгний хатуурал болон өөхжилтийн зэргийг тодорхойлдог Франц улсад үйлдвэрлэгдсэн Фиброскан зэрэг тоног төхөөрөмжүүд ажиллаж байна.

Манайд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон мэс заслын тасаг, яаралтай түргэн тусламжийн хүлээн авах тасаг, дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт Японы лаборатори үйл ажиллагааг явуулж байна. Бидний ирээдүйн зорилго бол Монгол Улсын нийт хүн ам эрүүл энхийн төлөө үндэсний хөрөнгө оруулалт хийх юм” хэмээн ярилаа.

Сүүлийн жилүүдэд 0-5 насны хүүхдийн түлэгдэлт нэмэгдсэн

Мөн ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн дарга Э.Галбадрахаас зарим зүйлсийг тодрууллаа.

-Өнөөдөр танай тасагт нийт хэчнээн хүүхэд хэвтэж, эмчлүүлж байна. Ачаалал ямар байна?

-Өнөөдрийн байдлаар манай тасагт 0-5 насны 33 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсын 3 сая хүн амын дунд ганц байдаг манай тасагт ачаалал их байна. Сүүлийн жилүүдэд 0-5 насны хүүхдийн түлэгдэлт жилээс жилд нэмэгдсэн. Сүүлийн таван жилийн судалгааг үзэхэд өмнөхөөсөө 2 дахин өссөн үзүүлэлт гарсан.

-Бага насны хүүхдийн түлэгдэлд юунаас үүдэлтэй байна?

-Хүүхдийн түлэгдэлтийг таван шалтгаанд хуваан авч үзэж болно. Үүнээс хамгийн их нь буюу халуун хоол, цайны түлэгдэлт дангаараа 80 хувийг эзэлж байгаа.  

-Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд маань бэлэг гардуулж сэтгэлийн дэм болж байгаа “Мөнгөн гүүр эмнэлэг”-ийн хамт олонд баярлалаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж