Нарендра Моди монгол дээлтэй бясалгажээ | News.MN

Нарендра Моди монгол дээлтэй бясалгажээ

Нарендра Моди монгол дээлтэй бясалгажээ

Нарендра Моди монгол дээлтэй бясалгажээ

Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөсний дараа, өнгөрсөн бямба гаригт Гималайн уулан дахь Кедарнатх сүмд зочилж, тэндээс 1.5 км зайд байрлах агуйд бясалгал хийн, залбирал үйлдсэн байна. Тэрбээр Жолли Грант Дехрадуна нисэх онгоцны буудлаас нисдэг тэрэг хөлөглөн, Кедарнатх сүмд очжээ. Нарендра Моди твиттер хуудастаа цасаар эмжигдсэн уулсын зураг болон Уттараханд мужийн нутаг, Гималайн уулан дахь сүмд зочилсон зургуудаа нийтэлсэн байна.

Моди сүүлийн хоёр жилийн хугацаанд тус сүмд ийнхүү хоёр дахь удаагаа зочилжээ. Тэрбээр малгай, саарал нөмрөг өмсөж, улбар өнгийн бүс бүсэлсэн байсан талаар “Indian TV News”-т мэдээлсэн байна. Нарендра Модиг 2015 оны тавдугаар сард Монгол Улсад айлчлахад тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийм саарал дээл бэлэглэж байв.

Агуйд 17 цаг бясалгасныхаа дараа, ням гаригийн өглөө Моди сэтгүүлчидтэй уулзахдаа “Сонгуулийн дараа сэтгэл санаагаа ариусгах зорилготой бясалгалаа. Гэхдээ сонгуульд ялуулахыг бурхнаас хүссэнгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Энэтхэг даяар сар гаруй хугацаанд үргэлжилсэн сонгуулийн санал хураалтын үр дүнг ирэх Пүрэв гаригт зарлах ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сүхбаатар 2019-05-20 139.5.219.109

Моди Монгод их элэгтэй. Монгод 1 тэрбум долларын зээл өгсөн. Одоо монгол дээл өмсөөд ариун сүмдээ бясалгаж байна. Дээр үед Неру удирдагч Монголд их элэгтэй байсан.Неру Дэлхийн түүх гэдэг алдартай номондоо Монголын тухай их бичсэн байдаг.Энэтхэг, Түвд хоёр бол эртний номын барилдлагат орон доо.

Avatar

Сүхбаатар 2019-05-20 139.5.219.109

Энэтхэгийн удирдагч Неру аль тэртээ хорьдугаар зууны эхэнд дунд үед Монголд их элэгтэй байсан.Эдүгээ орчин үеийн Энэтхэгийн удирдагч Моди Монголд элэгтэй гэдгээ харуулж Монголд 1 тэрбум долларын зээл өгсөн, одоо монгол дээл өмсөөд ариун сүмдээ бясалгал хийж байна. Үүнээс илүү Монголыг яаж хүндлэх юм.

Avatar

Зочин 2019-05-20 103.57.93.72

Бүсээ монгол маягаар яг бүсэлхийгээрээ, хөөргөж бүсэлвэл зүгээр байж

Avatar

Кса 2019-05-20 202.126.89.122

Моди-д Монгол дээл өөр бас байдаг юм шиг байна лээ. Хажуудаа хээтэй оноотой бор дээл өмссөн зургийг нь харж байсан. Сайхан хүн шүү дээ. Саарал дээлийг намилзуулаад сэвэлзтэл алхалж байгаа зураг нь гоё.

Avatar

Зочин 2019-05-20 202.142.138.4

Таньдаг юм шиг бичжээ. Ккк

Avatar

Зочин 2019-05-20 64.119.21.160

ЭНЭ ЭР ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ БИШ ЭНЭТХЭГИЙН ТӨЛӨӨ ЭНЭТХЭГЧҮҮДИЙН ТӨЛӨӨ ГЭХ СЭТГЭЛТЭЙ НЬ ХАРАГДДАГ. ЗАЛБИРАЛ БЯСАЛГАЛ НЬ НОМЫН ЁСООР СЭТГЭЛЧИЛЭН БҮТЭХ БОЛТУГАЙ

Avatar

Зочин 2019-05-20 202.21.109.51

Монголд элэгтэй ерөнхийлөгч гэсэн шүү

Avatar

Зочин 2019-05-20 66.181.185.50

монголын парламентад хэлсэн үг нь үнэхээр сэтгэл хөдлөм байсан тэр өдөр нь хэвлэлд гарсан үгтэйгээ яг адилхан байсан бас тэр үгээ цээжээр хэлж байсныг нь сэтгэл хөдлөн харж байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж