Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөсний дараа, өнгөрсөн бямба гаригт Гималайн уулан дахь Кедарнатх сүмд зочилж, тэндээс 1.5 км зайд байрлах агуйд бясалгал хийн, залбирал үйлдсэн байна. Тэрбээр Жолли Грант Дехрадуна нисэх онгоцны буудлаас нисдэг тэрэг хөлөглөн, Кедарнатх сүмд очжээ. Нарендра Моди твиттер хуудастаа цасаар эмжигдсэн уулсын зураг болон Уттараханд мужийн нутаг, Гималайн уулан дахь сүмд зочилсон зургуудаа нийтэлсэн байна.
Моди сүүлийн хоёр жилийн хугацаанд тус сүмд ийнхүү хоёр дахь удаагаа зочилжээ. Тэрбээр малгай, саарал нөмрөг өмсөж, улбар өнгийн бүс бүсэлсэн байсан талаар “Indian TV News”-т мэдээлсэн байна. Нарендра Модиг 2015 оны тавдугаар сард Монгол Улсад айлчлахад тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийм саарал дээл бэлэглэж байв.
Агуйд 17 цаг бясалгасныхаа дараа, ням гаригийн өглөө Моди сэтгүүлчидтэй уулзахдаа “Сонгуулийн дараа сэтгэл санаагаа ариусгах зорилготой бясалгалаа. Гэхдээ сонгуульд ялуулахыг бурхнаас хүссэнгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Энэтхэг даяар сар гаруй хугацаанд үргэлжилсэн сонгуулийн санал хураалтын үр дүнг ирэх Пүрэв гаригт зарлах ажээ.
Холбоотой мэдээ