Торонто Рэпторс цувралын эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Торонто Рэпторс цувралын эхний хожлоо авлаа

Торонто Рэпторс цувралын эхний хожлоо авлаа

NBA-н бүсийн аварга буюу хагас шигшээ тоглолт үргэлжилж байна. Дорнод бүсийн аваргын төлөөх цувралын 3 дахь тоглолт өнөө өглөө Канадын Торонто хотын “Scotiabank Arena” ордонд болж талбайн нэмэлт цагт 118-112 харьцаатай хожил байгуулжээ.

Цувралын 3 дахь тоглолт маш сонирхолтой болж, хожигдох эрхгүй болоод байсан Торонто Рэпторс 2 дахь нэмэлт цагт 15 оноо авсан юм. Талбайн эзэн Торонто Рэпторс багаас К.Леонард 36 оноо, П.Сиакам 25 оноо авсан бол 3 тоглогч 10-аас дээш оноо авчээ. Ялангуяа сэлгээнээс тоглосон Н.Поуэлль нэг оноо авч шилдэг тоглолтоо үзүүлжээ. Харин зочин багаас лидер Я.Антэтокунмпо ердөө 12 оноо авсан бол сэлгээнээс Ж.Хилл 24 оноо авч багаа тэргүүлсэн байна. Энэ тоглолтонд Милоуки Бакс багийн сэлгээний тоглогчид нь шилдэг байсан. Ж.Хилл оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээний М.Брогдон 20 оноо авсан. Харин гарааны тоглогчдоос Б.Лопез 16 оноо авч, Яннис 12, Э.Блецо 11, Н.Миротич 10, К.Миддлетон 9 оноо авчээ.

Торонто Рэпторс цувралын 3 дахь тоглолтонд хожил авснаар цувралын харьцааг 2-1 болгон ойртуулаад байна. Дараагийн тоглолт дахиад Торонтогийн талбайд болох бөгөөд талбайн эзэд хожил байгуулж байж цувралыг тэнцүүлэн Милоукигийн талбайд очно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж