“Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга Улаан-Үдийн тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Европын анхдугаар наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хошой, Оросын гурван удаагийн аварга нутгийн бөх Александр Богомоевтой хүч үзэж 0:3-аар ялагдлаа. Монголчуудын эчнээ танил Богомоев нутгийн дэвжээн дээрээ ийнхүү найм дахь түрүүгээ хүртэв.
Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Холбоотой мэдээ