“Монгол шуудан&#34 ТӨХК-ийн сонингийн цэг шатжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

“Монгол шуудан&#34 ТӨХК-ийн сонингийн цэг шатжээ

“Монгол шуудан" ТӨХК-ний харъяа шуудангийн 56 дугаар салбар буюу Дүнжингарав худалдааны төвийн задгай талбай дахь сонин зардаг цэг шатаж байна” гэсэн дуудлага НОБГ-т өчигдөр иржээ.

Дуудлагын дагуу гал унтраах, аврах 63 дугаар ангийн тасгийг очин “Монгол шуудан" ТӨХК-ний харъяа шуудангийн салбарын 3х3 метрийн хэмжээтэй түр сууц, 3х6 метрийн хэмжээтэй оффисын байр тус тус шатаж байсныг унтраасан байна.

Дашрамд, өчигдөр/05.28/ нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тав, аврах ажиллагааны нэг дуудлагаар Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан гэж НОБГ-аас мэдээллээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж