Монголын бөхчүүд “Байгаль Опен”-оос 23 медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Монголын бөхчүүд “Байгаль Опен”-оос 23 медаль хүртэв

Монголын бөхчүүд “Байгаль Опен”-оос 23 медаль хүртэв

Буриадын Ерөнхийлөгчийн цом буюу “Байгаль Опен” олон улсын тэмцээн тавдугаар сарын 17-19-нд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын спорт цогцолборт боллоо. 24 дэх удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан, Украин, Беларусь, Турк, Кыргызстан, Азербайжан, БНХАУ гэсэн 13 орны 257 (эрэгтэй 185 эмэгтэй 74) тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдөв. Манай улсаас тус 100-аад тамирчин Улаан-Үдийн дэвжээнд зодоглосноос таван алт, долоон мөнгө, 11 хүрэл, нийт 23 медаль хүртлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д “Алтай” констракшин, “Хүч” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа, 76 гавьяат тамирчин О.Бурмаа алтан медалийн эзэн болсон юм

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга, 86 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Д.Хүдэрбулга, 50 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Анударь, 57 кг-д “Хонгор нутаг” дэвжээний тамирчин, ОУХМ Б.Хонгорзул, 68 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Х.Болортуяа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ариунжаргал мөнгө, эрэгтэйчүүдийн 65 кг-д “Харгант цамхаг” клубийн тамирчин Б.Нямдорж, 74 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Б.Бямбадорж, 92 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер М.Цогтгэрэл, 125 кг-д “Аварга” сургуулийн тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Чимгээ, 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер П.Шинэхүү, 62 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор, “Женко” клубийн тамирчин, спортын мастер Д.Түмэнхүслэн, 68 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Цэвэгмид, 76 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Уртнасан нар хүрэл медаль хүртэв.
Буриадууд уламжлалт тэмцээнийг нэрийг сольж энэ жилээс “Байгаль Опен” болгосноос гадна 2013 оноос хойш эмэгтэйчүүдийн олимпийн зургаан жинд зохион байгуулсан юм. Манай эмэгтэй бөхчүүд таван жинд нь түрүүлсэн. Эзэн орны эрэгтэй бөхчүүд дөрвөн жинд аваргалсан юм. Монголчуудын эчнээ танил А.Богомоев 61 кг-д, Д.Шарастепанов 65 кг-д, Е.Жербаев 70 кг-д, А.Будажапов 74 кг-ын жинд түрүүлжээ.

 

ТЭМЦЭЭНИЙ ДҮН


Эрэгтэйчүүдийн 57 кг (29 бөх): 1. Хуреш-оол Дондук-оол (ОХУ, Тува) 2. Арыйаан Тютрин 3. Георгий Окороков (хоёул ОХУ, Саха), Тамир Гармаев (ОХУ, Буриад)
61 кг (23): 1. Александр Богомоев (ОХУ, Буриад) 2. Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол) 3. Айтал Захаров, Ньургун Александров (хоёул ОХУ, Саха)
65 кг (34): 1. Даша Шарастепанов (ОХУ, Буриад) 2. Сайын Казырык (ОХУ, Тува) 3. Ченгисхаан Эрдоган (Турк), Баттулгын Нямдорж (Монгол)
70 кг (24): 1. Евгений Жербаев (ОХУ, Буриад) 2. Мурад Нухкадиев (ОХУ, Красноярск) 3. Очир Доржиев (ОХУ, Буриад),Чермен Валиев (ОХУ, Алания)
74 кг (19): 1. Арсалан Будажапов (ОХУ, Буриад) 2. Надирбег Хизриев (ОХУ, Красноярск) 3. Герман Устинов (ОХУ, Саха), Бат-Эрдэнийн Бямбадорж (Монгол)
79 кг (13): 1. Чермен Валиев (ОХУ, Алания) 2. Дмитрий Зайнидинов 3. Александр Зеленков (хоёул ОХУ, Красноярск), Александр Цоктоев (ОХУ, Буриад)
86 кг (11): 1. Лин Зушен (БНХАУ) 2. Ганбаатарын Ганхуяг (Монгол) 3. Патрик Журовски (Унгар), Александр Кондратов (ОХУ, Красноярск)
92 кг (10): 1. Дмитрий Екименко (ОХУ, Красноярск) 2. Ньургун Сергин (ОХУ, Саха) 3. Мөнхбаатарын Цогтгэрэл (Монгол), Юрий Иванов (ОХУ, Эрхүү)
97 кг (9): 1. Семен Коломийцев (ОХУ, Красноярск) 2. Асланбек Алборов (Азербайжан) 3. Ван Жиан (БНХАУ), Эрик Жиоев (ОХУ, Красноярск)
125 кг (13): 1. Ден Живэй (БНХАУ) 2. Доржхандын Хүдэрбулга 3. Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Монгол), Алан Хугаев (ОХУ, Алания)
Эмэгтэйчүүдийн 50 кг (13): 1. Цогт-Очирын Намуунцэцэг 2. Нандинцэцэгийн Анударь 3. Буяндалайн Чимгээ (бүгд Монгол), Валерия Чепсаракова (ОХУ, Кемерово)
53 кг (13): 1. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол) 2. Татьяна Новик 3. Екатерина Исакова (хоёул ОХУ, Красноярск), Наталья Малышева (ОХУ, Хакасия)
57 кг (14): 1. Вероника Чумикова (ОХУ, Чуваш) 2. Болдсайханы Хонгорзул 3. Алтанцэцэгийн Батцэцэг, Пүрэвхүүгийн Шинэхүүүгд Монгол)
62 кг (16): 1. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Монгол) 2. Любовь Овчарова (ОХУ, Краснадор) 3. Баатаржавын Шоовдор, Дэлгэрцогтын Түмэнхүслэн (хоёул Монгол)
68 кг (7): 1. Очирбатын Насанбурмаа 2. Хүрэлхүүгийн Болортуяа 3. Энхбаярын Цэвэгмид (бүгд Монгол)
76 кг (9): 1. Очирбатын Бурмаа 2. Ганбатын Ариунжаргал 3. Ган-Очирын Уртнасан (бүгд Монгол), Элмира Халаева (ОХУ, Кемерово)

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж