АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Ням гаригт өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Вашингтон, Тегераны хоорондох маргаан даамжирч буй энэ үед АНУ-Иран хооронд мөргөлдөөн үүсч болзошгүй тухайд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр "Хэрэв Иран АНУ-тай тэмцэлдэхийг санаархвал энэ нь тус улсын жинхэнэ төгсгөл байх болно. АНУ-ыг хэзээ ч бүү заналхийл" хэмээн жиргэсэн байна.
Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээгээ улам чангатгажээ. Тэрбээр "Ираны үйлдэл нь тус бүс нутагт АНУ-ын цэргийн оролцоог бий болгож байна. Иран АНУ-ын ашиг сонирхолд харшилж байна" хэмээн буруутгасан байна.
Ираны Хувьсгалт Гвард өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын эрх баригчдад хандан "Манай пуужингууд Персийн булан дахь АНУ-ын байлдааны хөлгүүдэд цохилт өгөх чадалтай. Үйлдэл хийхээсээ өмнө араа сайн хар" хэмээн заналхийлсэн аж. Уг мэдэгдлийн хариуд Трамп "Иранд АНУ-тай тэмцэх хүч байхгүй" хэмээн жиргэжээ.
АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүд өдгөө Ираны сүрдүүлсэн Персийн буланг чиглэн яваа аж. Цагаан ордноос мэдээлснээр, АНУ-ын орчин үеийн бөмбөгдөгч онгоцууд Ойрхи Дорнодод хүрэлцэн иржээ.
Эх сурвалж: THE REUTERS
Холбоотой мэдээ