АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Түвдэд айлчилж байна | News.MN

АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Түвдэд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Түвдэд айлчилж байна

АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Түвдэд айлчилж байна

АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Терри Бранстад энэ долоо хоногт Түвдэд айлчилж байна. Энэ талаар Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч өмнө нь мэдээлж байсан юм. Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Терри Бранстад тавдугаар сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд Чинхай муж болон Түвдийн өөртөө засах оронд айлчлах бөгөөд албан ёсны хурал цуглаануудад оролцож, шашны болон соёлын өвийн дурсгалт газруудаар зочлох юм байна.

Төлөөлөгч и-мэйлээр илгээсэн мэдэгдэлдээ “Энэхүү айлчлал нь Түвдийн хэл, соёлыг хамгаалах, шашин шүтэх эрх чөлөөний тухай зэрэг орон нутгийн удирдагчидтай холбоотой асуудлуудыг хэлэлцэхэд оршино” гэжээ.

Энэ удаагийн айлчлал 2015 оноос хойш АНУ-ын Элчин сайдын Түвдэд хийж буй анхны айлчлал аж.

 

Эх сурвалж: THE REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-20 66.181.190.13

Хяадуудыг өдөж байх шив.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж