Увс нуур бөхийн гал үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойд зориулсан хүчин бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болсон. Энэ удаагийн барилдааны түрүү бөх 20 сая төгрөгийн шагналтай байсан юм.
Ойн барилдааны үеэр Увс нуур бөхийн галын тэргүүн Д.Дорлигжав тус холбооны даргын үүрэгт ажлаасаа өгч, түүнийг орыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад шилжүүлжээ. Увс аймгийн нутгийн зөвлөл хуралдаж, энэхүү шийдвэрээ гаргасан бөгөөд Увс нуур бөхийн галыг цаашид Н.Цэрэнбат сайд авч явахаар болсон байна. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн гээд чухал албатай Н.Цэрэнбат сайд маань УИХ-ын гишүүн л бол ямар нэг холбооны дарга болох "ёстой" гэсэн зарчмыг алдалгүй, бөхчүүдээ толгойлохоор болов.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ