REUTERS/ Sergio Moraes
Бразилийн цагдаагийнхан Бразилийн хөлбөмбөгийн холбоодын нэгдэл (CBF) дэх авлигын хэрэгт мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.
FIFA-гийн өндөр албан тушаалтнуудыг баривчилсны дараа тус улсын Хууль зүйн сайд Хосе Эдуардо Кардосо мөрдөн байцаалт явуулахыг хууль хяналтынханд тушаасан тухай "Globoesporte" сэтгүүл мэдээлэв.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны дээд удирдлагын авлигын дуулианд хамрагдсан бразиличуудын татвараас зайлсхийсэн эсэх талаарх хэргийг тэд мөрдөн шалгана гэдгийг дээрх сэтгүүл онцолсон байна.
Өмнө мэдээлснээр, баривчлагдсан 11 хүний дунд FIFA-гийн дэд ерөнхийлөгч Жеффри Уэбб, Эухенио Фигередо нар мөн тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн асан Жек Уорнер, байгууллагын бусад ажилтнууд болох Эдуардо Ли, Хулио Роча, Костас Таккас, Рафаэль Эскевель, Хосе Мария Марин, Николас Леос нар багтаж байгаа юм.
Үүний зэрэгцээ, FIFA-тай спортын маркетингийн чиглэлээр хамтран ажилладаг компаниудын удирдлагын Алехандро Бурзако, Аарон Дэвидсон, Уго Жинкис, Мариано Жинкис нар мөн мөрдөн байцаалтаар хууль бус наймаанд зуучилдаг байсан нь тогтоогдоод байгаа билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР