Хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулах 10 арга

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулах 10 арга

Хүүхэд болгоны хүслийн баяр хаяанд ирлээ. Эцэг эхчүүдээ яаж хүүхдээ баярлуулах гэж байна? Ямар нэгэн төлөвлөгөө байна уу? Байхгүй бол? Тэгвэл танд хэдэн шипи өгье. Бичээд аваарай.

1.    Гэр бүлийн тайлан тоглолт 

Зөвхөн гэр бүлээрээ тоглолт хийгээрэй. Хүн бүр нэг дуулж, онцгой хувцас өмсөн бүжиг бүжиглэж амарч өнгөрүүлээрэй. Таны хүүхэд хэзээ мартагдахгүй дурсамж болох болно. 

Магадгүй уламжлал ч болгож болох юм.

2.    Нэг нэгэндээ түүх ярих

Ээж аавтайгаа суунгаа хүүхэд байхдаа яаж энэ баярыг тэмдэглэдэг байсан тухайгаа амттан идэнгээ ярилцаарай.

3.    Өглөөний цайг нь оронд өгөх

Хүүхдийнхээ хамгийн дуртай өглөөний цайг нь оронд өгөөрэй. 

Гэр бүлийнхээ “оддын эрэлд” шоу-г зохион байгуулаарай. Гэртээ каорокэтэй бол түүнийг ашиглаарай.

4.    Цэцэг болон мод тарих

Тэмдэглэлт өдөрт зориулан хамтдаа мод тариарай. Хөгжилтэй бөгөөд хэрэгтэй үйл явдал байх болно. Дараа нь хамтдаа усалж тухайн өдрийг дурсахад хамгийн сайхан байна гэдэгт эргэлзэхгүй байна. 

5.    Зугаалгаар явах

Хотоос хамгийн ойр байгаа байгалийн үзэсгэлэнт газар очиж цэвэр агаарт гарангаа хөгжилдөж болох юм.

6.    Тоглоом тоглох

Овсгоо самбаа сорих хөгжилтэй тоглоомнуудыг гэр бүлээрэ тоглоорой.

7.    Хүүхдийн баярын үдэшлэг зохион байгуулах

Өөрсдийн ойр дотны хүмүүсээ урьж үдэшлэг зохион байгуулаарай. Хүүхдүүдтэйгээ хамтдаа хөгжилтэй тэмцээн зохиож нэг өдрийг өнгөрүүлж болохгүй гэж?

8.    Спорт тоглоом тоглох

Найз нөхөд, хамаатан саднаараа  хөл бөмбөг, теннис зэрэг сонирхолтой тоглоом тоглож болно шүү дээ. 

9.    Дугуйтай аялал

Гэр бүлээрээ дугуйтай нэг газар луу явж болно шүү дээ. Замдаа амрах зуураа хээрийн хоол идсэн шигээ суух шиг жаргал гэж байх уу?

10.    Бяцхан ном урлах

Хүүхдүүдтэйгээ өөрсдийнхөө амьдрал болон дурсамжтай үйл явдлаараа ном хийж болно шүү дээ. Хэрвээ тухайн үед авахуулсан зураг байгаа бол номондоо оруулбал илүү гоё байх болно шүү.

Дээрх аргуудыг эртлэн бэлтгэж хэзээ ч мартагдахааргүй гайхалтай дурсамж үлдээгээрэй. Амжилт!

Э.БАЙГАЛЬ

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж