Клинт Иствуд Эдгар Гуверийн тухай кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Клинт Иствуд Эдгар Гуверийн тухай кино хийнэ

Кино найруулагч Клинт Иствуд Эдгар Гуверийн намтраар кино хийхээр зэхэж байна. Тус кино "Image entertainment" студид Брайана Грейзерийн удирдлага дор хийгдэнэ. Кино зохиолыг "Харви Милка" дээр ажиллаж байсан Дастин Луис Блек бичжээ. Киноны үйл явдал 1935-1972 оны хооронд өрнөнө. Холбооны Мөрдөх Товчооны дарга улсын өндөр албан тушаалтнууд шоу бизнесийнхэнтэй хутгалдсан элдэв булхайг илчлэхээс гадна Кенниди болон түүний тойрон хүрээлэгчидтэй шөргөөцөлдөж эхэлнэ. Иствуд киноныхоо зургийг хэзээ авч эхлэх нь тодорхойгүй байна. Одоогоор тэр "Hereafter" кинон дээр ажиллаж байгаа бөгөөд 2010 оны эцэс гэхэд энэ киногоо дуусгах бодолтой байгаа юм.

      Эдгар Гувер нь 1935 онд Холбооны Мөрдөх Товчоог бий болохоос эхлээд 1972 оныг хүртэл тус байгууллагын даргаар ажиллаж байсан түүхт хүн юм. Энэ хугацаанд тэр уг байгууллагыг хамгийн нөлөө бүхий хамгаалалтын аюулгүй ажиллагааны сүлжээ болгон хөл дээр нь босгосны дээр мафийн бүлэглэлүүдтэй ширүүн тэмцэл хийн ялан гарсан хүн билээ.

                                                                                                            
           Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж