Говьсүмбэр аймагт гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийнэ | News.MN

Говьсүмбэр аймагт гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийнэ

Говьсүмбэр аймагт гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийнэ

Говьсүмбэр аймагт гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийнэ

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийн тойм судалгааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж, эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлох зорилготой ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гамшгийн эрсдэлийг үнэлэх эрх зүйн орчны шинэчлэл, шинээр батлагдсан заавар, аргачлалын талаарх танхимын сургалтыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн гишүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын хүрээнд тус аймгийн гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж, тус үнэлгээг үндэслэн аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж