Евролигийн аварга ЦСКА Москва | News.MN

Евролигийн аварга ЦСКА Москва

Евролигийн аварга ЦСКА Москва

Евролигийн аварга ЦСКА Москва

Сагсан бөмбөгийн Евролигийн 2018-2019 оны улирал өндөрлөлөө. Энэ жилийн Евролигийн аварга багаар Оросын ЦСКА Москва баг шалгарсан бөгөөд энэ нь тус багийн найм дахь түрүү болж байна.

Энэ улирлын шигшээ тоглолтонд ЦСКА Москва болон Турк улсын Анадолу Эфес багууд шалгарч 91-83 харьцаатай Оросын багийн ялалтаар өндөрлөсөн. ЦСКА Москва багаас У.Клайберн К.Хиггинс нар тус бүр 20 оноо авч багаа тэргүүлсэн бол Н.де Коло 15 оноо авсан байна. Шигшээ тоглолтонд ЦСКА Москва багийн довтолгооны хувь 50-иас дээш байсан бол Анадолугийнх ердөө 36 хувьтай байжээ. Анадолу Эфес багаас дөрвөн тоглогч 10-аас дээш оноо авсан ба Ш.Ларкин 29 оноо авч багаа тэргүүлсэн байна.

Оросын ЦСКА Москва баг Евролигийн алтан медалийг хүртсэн бол Испанийн Реал Мадрид баг хүрэл медалийг хүртжээ. Финалын үнэ цэнэтэй тоглогчоор ЦСКА Москва багийн У.КЛайберн тодорчээ.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж