Сонгодог тулаанд Р.Надал ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Сонгодог тулаанд Р.Надал ялалт байгуулав

Сонгодог тулаанд Р.Надал ялалт байгуулав

Италийн нийслэл Ром хотноо болсон талбайн теннисний эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар тус тэмцээний найман удаагийн аварга Испанийн Р.Надал түрүүлж 9 дэх цомоо өргөлөө. Тэрбээр тэмцээний шигшээ тоглолтонд хүчтэй өрсөлдөгч болох Н.Жоковичтой тоглож гурван сетэд 6-0 4-6, 6-1 харьцаатай хожив.

Мэргэжлийн талбайн теннисний энэ цаг үеийн өнгийг тодорхойлж буй Р.Надал болон Н.Жоковичийн тулаан хэзээд олны анхаарлын төвд байдаг олон хүн үзэх хүсэлтэй байдаг тийм л тоглолт юм. Бүтэн арваныг дамнан үргэлжилж буй талбайн теннисний шилдгүүдийн тулаан Ром хотноо 54 дэх удаагийнх байсан бөгөөд ялагч Испани эр байлаа. Р.Надал эхний сетийг ердөө 30 минутанд авахдаа Н.Жоковичид ганц ч гэйм өгөөгүй нь тун гайхалтай сюрприз байсан юм. Өмнө нь энэ хоёр шилдгийн 53 удаагийн тоглолтонд аль нэг нь ганц гэйм авалгүй хожигдож байсан тохиолдол бүртгэгдээгүй байсан. Тэгвэл Ромд Р.Надал сонгодог ривалдаа шинэ амжилтыг бүтээв. Испани эр Р.Надал энэ жил Австралийн нээлттэй тэмцээний шигшээд Н.Жоковичид хожигдож байсан бол Ромд хариугаа авч хожисноор хоорондын харьцааг 28-26 болгон ойртуулав. Энэ хожил бол Р.Надал “би бол шороон кортны хаан” юм гэдгээ дахин батлан, шороон гадаргуутай талбайд илүү гэдгээ харуулсан тоглолт байлаа. Ямартаа ч энэ он гарсаар цом хүртэж чадаагүй байсан Р.Надал Ромын тэмцээний цомыг өргөв.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Чехийн К.Плишкова Их Британи теннисчин Й.Контэг 2 сетэд 6-3, 6-4 харьцаатай хожиж анх удаагаа Ромын нээлттэй тэмцээний цомыг хүртлээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж