Сент-Луисын залуус өрсөлдөгчөө бут ниргэв

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Сент-Луисын залуус өрсөлдөгчөө бут ниргэв

Сент-Луисын залуус өрсөлдөгчөө бут ниргэв

NHL буюу Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/-ийн плэй-оффын хагас шигшээ тоглолт үргэлжилж байна. Дорнод бүсийн аваргаар Бостон Брюинс баг шалгарч стэнлийн цомын төлөө өрсөлдөхөд аль хэдий нь бэлэн болоод байгаа. Харин Өрнөд бүсийн шигшээ тоглолт үргэлжилж байна.

Өрнөдийн цуврал 2-2 харьцаатай байгаа бөгөөд цувралын 5 дахь тоглолт Сан-Хосе Шаркс багийн талбайд боллоо. Гэвч энэ тоглолтонд талбайн эзэн Сан-Хосе Шаркс баг өрсөлдөгч багийнхаа эсрэг юу ч хийж чадалгүй хаалгандаа таван гоол алдаж хожигдосноор хүнд байдалд ороод байна. Зочин баг Сент-Луис Блюс багаас Ж.Шварц гурван гоол оруулсан бол В.Тарасенко болон О.Сундквист нар тус бүр нэг гоол оруулжээ. Одоо хоёр багийн дараагийн тоглолт нөгөөдөр өглөө Сент-Лиус Блюс багийн талбайд болно. Сан-Хосе Шаркс цувралыг тэнцүүлж долоо дахь тоглолтыг гаргахын төлө тоглох бол Сент-Луис Блюс олдсон боломжоо ашиглаж талбай дээрээ цувралыг өндөрлүүлхийн төлөө тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж