Оксфордын захирлаар эмэгтэй хүнийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

Оксфордын захирлаар эмэгтэй хүнийг нэрлэв

 

Английн Оксфордын их сургуулийн түүхэнд анх удаа эмэгтэй хүнийг захирлаар нэр дэвшүүлжээ. Оксфордын их сургууль 1230 онд үүсгэн байгуулагдсанаас хойш нэг ч удаа эмэгтэй хүнийг захирлаар нэрлэж байгаагүй аж. Бараг мянган жилийн түүхтэй Оксфордын их сургуулийн захиралд профессор Луис Ричардсоныг нэр дэвшүүлээд байгаа аж. Профессор Луис Ричардсон өмнө нь Харвардын их сургуульд багшилж байсан бөгөөд Шотландын Сэнт-Эндрюгийн их сургуулийн захирлаар ажиллаж буй юм.

 

Оксфордын их сургуулийн 5000 гишүүнтэй удирдлагын байгууллага Луис Ричардсоныг захирлаар батламжлах ёстой аж. Тэрээр ирэх оны зургадугаар сарын 1-нд албан үүргээ хүлээн авч, долоон жилийн хугацаатай Оксфордын их сургуулийн даргаар ажиллах юм. Ирландад төрсөн Луис Ричардсон Харвардад “PhD” зэрэг хамгаалжээ.

 

Оксфордын их сургуулийн өмнөх дарга Эндрю Хамилтон Нью-Йоркийн их сургуулийн даргаар томилогдоод байгаа аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж