Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Н.Батсуурь үзүүрлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Н.Батсуурь үзүүрлэв

Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Н.Батсуурь үзүүрлэв

“Увс нуур” галыг үүсгэн байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Алдарт бөхчүүдийн өлгий нутаг “Увс нуур” галаас түүхэн ойгоо “Монгол бөхийн баяр” нэрийн дор зохион байгуулж байна. Өчигдөр /2019.05.19/ Бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдаан болж, улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв. Барилдааны их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн арслан Э.Ууганбаяр нар үлдсэн юм.

“Увс нуур” бөхийн гал байгуулагдсан 20 жилийн түүхэндээ улсын наадмын түрүү, үзүүрийг тус бүр таван удаа авсан бол их шөвөгт 12, улсын цолтон 30 гаруй төрөн гарчээ. Мөн тив, дэлхийн тэмцээнд нэрээ дуурсгасан олон тамирчид энэ галаас спортын замналаа эхлүүлсэн түүхтэй аж. Алдарт бөхчүүдийн өлгий нутаг Увс нутгийн “Увс нуур” төрийн бус байгууллагыг Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, Монголын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны даргаар ажиллаж байсан Сангийн сайд асан Э.Бямбажав, Биеийн тамир, спортын хороонд ажиллаж байсан З.Лагиржав тэргүүтэй хүмүүс 1998 онд байгуулж байсан түүхтэй юм байна. Тиймээс энэ жил түүхэн 20 жилийн ойг тохиолдуулан олон талт арга хэмжээг зохион байгуулж, бөхийн барилдааныг зохион байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж