Нэкст Электроникс ХХК амжилтаа бататгаж 10 жилийн ойн босгон дээрээ 18 дахь удаагийн “Топ 150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.
Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран жил бүр улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй үндэсний бүтээн байгуулагч компаниудын шилдгийг тодруулдаг билээ.
Уг шалгаруулалт нь тухайн компанийн жилийн борлуулалт, жилд төлсөн татварын нийт хэмжээ, ажиллагсдын тоо, шинээр бий болгосон ажлын байр, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлын үр дүн, авлигын эсрэг хийсэн санал санаачлаг, үр дүн, Инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хийсэн ажил, санал санаачлаг, үр дүн, компанийн засаглал, санхүүгийн ил тод байдал гэсэн үзүүлэлтийг үндэслэн дүгнэдэг.
НЭКСТ Электроникс ХХК ерөнхий захирал Л.Чулуунболд: – Биднийг үргэлж дэмжиж бидэнтэй 10 жил хамт байгаа эрхэм хэрэглэгч, хамтран ажилладаг түнш байгууллагууддаа баярлалаа. Бид амжилтаа улам ахиулж улс эх орондоо улам их хувь нэмэр оруулах болно “ хэмээн нийт хэрэглэгчиддээ талархал илэрхийллээ.
Холбоотой мэдээ