МҮХАҮТ-аас Монгол Улсын Засгийн Газартай хамтран 2018 онд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, амжилт бүтээл дүүрэн байгаа ТОП100 аж ахуйн нэгжээ тодруулж, өргөмжиллөө. 2018 оны “ТОП100” аж ахуйн нэгжид Номин Тав Трейд, Номин Трейдинг, Номин Холдинг компаниуд шалгарч, 18 дах жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд 16 жил тасралтгүй шалгарч, амжилтаа бататгалаа. Номин Тав Трейд ХХК нь 2018 оны ТОП100 аж ахуйн нэгжид шалгарсан Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 24 компанийг тэргүүлж, 22-р байранд эрэмбэлэгдлээ.
Бид хамгийн анх супермаркетын өөрөө өөртөө үйлчлэх систем, сүлжээ дэлгүүрийн хөнгөлөлтийн картыг нэвтрүүлж, 2018 оны байдлаар хамгийн олон буюу 56 сүлжээ дэлгүүр, хагас сая орчим Номин Бонус карт хэрэглэгчидтэй, 5600 гаруй ажиллагсадтайгаар Монгол улсын нийт импортын 4 хувийг бүрдүүлж, олон улсын 250 орчим брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэхээс гадна Орос улсын франчайз болох Шоколадница, Ваби Саби сүлжээ рестораны 3 салбар, Century 21 үл хөдлөх хөрөнгө зуучлалын 4 салбар оффисыг амжилттай нээн ажиллуулж байна. Мөн бид 2018 онд улсын төсөвт 54 гаруй тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн нь 640 хүүхдийн 14 сургууль барих төсөвтэй тэнцэх юм.
Бүх сүлжээ дэлгүүрүүд Олон улсын чанарын баталгааны стандартуудыг ижил түвшинд баримтлан үйл ажиллагаагаа явуулж, бүх бараа бүтээгдэхүүн магадлан итгэмжлэгдсэн Эко стандарт лабораториор баталгаажсан төдийгүй ХЯМД ҮНИЙН БАТАЛГАА-г ханган ажиллаж байна.
Бидэнтэй үргэлж хамт байж, биднийг сонгон үйлчлүүлдэг ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ та бүхэндээ баярлалаа.
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
НОМИН ХОЛДИНГ
Холбоотой мэдээ