Хүлээгдэж байсан яамны хүлээлт үүсгэсэн ажлууд

Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

Хүлээгдэж байсан яамны хүлээлт үүсгэсэн ажлууд

 

“Шийдлийн” гэх Засгийн газ­рын ганц зөв сонголт нь аж үйлдвэрийн салбараа анхаарсан явдал гэдэгт санал нэгдэх хүн олон байгаа биз. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш улсын өмчит ихэнхи үйлдвэр хаалгаа барьж, хувийн хэвшлийн ганц нэгхэн үйлдвэр хөл дээрээ зогсч үлдсэн ч орон тоо хангалтгүй, төрөөс ямар ч дэмжлэггүй бор зүрхээрээ 25 жилийг ардаа үдсэн. Ардчилал ялахтай зэрэгцэн ардын амьдрал сайжирна, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжинэ гэх яриа жил бүрийн сонгуулиар дуулддаг ч ажил хэрэг болсон удаа нэг ч үгүй.

 

Төрөө жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих  бодлого гаргалаа гэсэн сайхан үлгэрийг 25 жил сонсчээ. Тэгвэл энэ бүхнийг ажил хэрэг болгох шанг Ч.Сайханбилэгийн Засгийн газар татсан нь сайшаалтай. Аль нэг яамны халаасанд шургаж, хэн дуртай нь өөрчилж, энд тэнд рүү шидэж ирсэн үйлдвэрийн бодлого нэг яаманд зангилагдсан нь төр барьсан Ардчилсан намын хамгийн том ажил болохыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс шинэхэн яам ямар амжилттай ажиллах вэ гэдгийг хүн бүхэн сонжиж, сонирхон ажиглаж байгаа. Тэр ч утгаараа өчигдөр болсон “Сайдын цаг” уулзалтын зочноор оролцсон Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэвлэлийнхний хүлээж байсан хүмүүсийн нэг байсан юм. Хэвлэл мэдээллийн салбарынхан энэ салбарт хийг¬дэж байгаа том ажлуудын үр дүн, амжилтыг шаргуу нэхэж бай­лаа. Төрөөс аж үйлдвэрийн сал­барт баримтлах бодлогоо Аж үйлд­вэрийн яам УИХ-д өргөн барьчихаад байгаа.

 

Концессийн гэрээгээр бариг­дах томхон үйлдвэр, замын аж¬луудын эхлэл яриа эрчимжиж, хамтын ажиллагааны олон санал тус яаманд иржээ. Яам байгуулагдсанаас хойш 18 төслийг концессийн гэрээгээр барихаар гэрээ үзэглэжээ. 7.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт концессийн гэрээгээр орж ирснээр 21 аймагтайгаа 2016 он гэхэд хар замаар холбогдох юм. Уул уурхайн гадны хөрөнгө оруулалт багассан энэ үед аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт татах нь юу юунаас чухалд тооцогдоно. Тэр ч утгаараа яамны зүгээс энэ талаар илүүтэй анхаарал хандуулж гадны хөрөнгө оруулагчидтай өдөр өнжихгүй уулзалт хийж, хамтын харилцан ашигтай гэрээ, хөрөнгө оруулалтын талаар ярьж эхэлсэн гэнэ. Тухайлбал, Европын улс орнууд ноос ноолуурын салбарт илүүтэй анхаарал хандуулж энэ хүрээнд хамтран ажиллах санал тавиад байгаа юм байна. Аж үйлд­вэрийн салбарт хүлээгдэж буй үр дүн, хийхээр төлөвлөсөн ажлаа­саа Д.Эрдэнэбат сайд сэтгүүлч¬дэд танилцуулсныг тоймлон хүргэе.

 

Сүүгээ гаднаас экспортолдог малчин монголчууд

 

Аж үйлдвэрийн яам эдийн засгийн хүндрэл юунаас болж үүссэн бэ гэдэг статистик тоон мэдээллийг илүүтэй анхаарч түүнд үндэслэн аж үйлдвэрийн бодлого, байршлын зураглал, бодлого төлөвлөлт, хөгжлийн бүсээ гаргажээ. Монгол Улсын тулгамдсан асуудлын нэг бол экспорт, импортын харилцаа хэт зөрүүтэй байгаа явдал. Импортын хэмжээ уулаар бол өндөрлөгт хүрчихсэн. Харин экспорт дөнгөж уулын бэл өөд хоёр алхчихаад гацчихсан. Тэр ч утгаараа яамны тэргүүн зорилго бол энэ харилцааг нэг төвшинд хүргэх явдал. 2011 онд Монгол Улсын экспорт 2.9 тэрбум ам.доллар, импорт нь 3.2 тэрбум доллар байжээ. Гадаад худалдааны тэнцэл хасах гарсан. Түүнчлэн уул уурхайн салбарын хөгжил дээд төвшинд хүрч, бүтээгдэхүүний экспорт нэмэгдсээр 4.8 тэрбум болж огцом өссөн сайхан үе ч бидэнд байлаа. Түүнийг дагаад импортын хэрэглээ ч бас өсч 6.5 тэрбум хүрч гадаад худалдааны тэнцэл -1.7 тэрбум ам.доллар болсноор экспорт, импортын харилцаа алдагдаж эхэлсэн байгаа юм. Харин жил ирэх тусам хөрөнгө оруулалт буурсаар, гадаад худалдааны тэнцэл алдагдаж явсаар 2014 онд бага зэрэг эерэг үр дүн гарчээ. Гэхдээ энэ нь иргэдийн дотоодын бүтээгдэхүүнээ дэмжих гэсэн сэтгэлээс үүдэлтэй ч аж үйлдвэрийн салбарт ахиц гарч, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн явдал биш юм. Тиймээс яамны зүгээс аж үйлдвэрийн салбарын экспортыг нэмэгдүүлэхээр нэлээдгүй их судалгаа шинжилгээ явуулжээ. 2014 онд экспорт 5.4 тэрбум доллар байсан ч аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт хоёрхон хувийг эзэлж байжээ. Импортын хэрэглээний ихэнхи хувийг нефть бүтээгдэхүүн эзэлдэг. Бидний дотооддоо үйлдвэрлэж болох хадаас, төмөр хийцийн материалд импортын 10 хувийг эзэлжээ. Хуванцар савны хэрэглээ ч гаднаас 100 хувь хараат. Хүнсний хэрэглээний 7.3 хувийг импорт эзэлж байна. Манайх шиг мал ахуй өндөр хөгжсөн улс орон гаднаас сүү сүүн бүтээгдэхүүнийг 49.7 сая ам.доллараар худалдан авч байгаа тоог салбарын сайд онцлов. Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах энэ мэт бүтээгдэхүүнийг импортолж суугаа асуудлыг салбар яам анхаарч эхэлсэн нь сайшаалтай. Гэтэл дээр хэлсэнчлэн  5.4 тэрбум экспортын дөрвөн тэрбум гаруй нь уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүн байгаа бол үлдсэн цөөхөн хэдэн хувийг арьс шир ноос ноолуур, нэхмэл, оёмол эдлэл эзэлжээ.

 

Бид юу хийх ёстой вэ?

 

Аж үйлдвэрийн салбарын барааны экспорт өнөөдөр тэг хувьтай байгаа нь яах аргагүй бидний ижил төвшинд байгаа улс орнуудаасаа ичих ёстой асуудал. Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн баялаг нөөцтэй энэ улс экспорт, импортын харилцаагаа алдчихсан, сүүгээ, махаа гаднаас худалдаж авч байгаа нь ичгэвтэр. Яам энэ харьцааг засахын тулд юу хийж байна вэ. Энэ асуултад Аж үйлдвэрийн сайд “Энэ бол нэг л өдөр бий болчихсон тоо биш. Олон жилийн урхаг, уршигтай, төр засгийн тогтворгүй бодлогогүйн улмаас үүссэн тоо. Эндээс үүдээд бид юу хийх вэ гэдгээ аж үйлдвэрийн салбарын бодлогодоо тусгаж, тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгаа. Импортоор авахгүйгээр дотооддоо хийж чаддаг үйлдвэрлэж чаддаг маш их хэмжээний бүтээгдэхүүнийг бид авч байна. Ургамлын тосыг гаднаас 25 сая ам.доллараар авч байна. Хуурай сүүг 19 сая, цагаан будаа, жимс жимсгэнэ гээд дурьдвал их тоо гарна. Гэтэл энэ бүхнийг бид дотооддоо үйлдвэрлэж чадна. Нийт 110 сая ам.долларыг өөрсдөө хийж чадах бараандаа заржээ. Энэ бол бидний мөнхийн хараат эдийн засгийн хараат байдлыг харуулж байгаа хаашаа ч хөдөлдөггүй бодит тоо. Яам бодлогоо батлаад авчихсаны дараа энэ мэт тоонуудаа засч залруулах ажилдаа ханцуй шамлан орно. Бэлтгэл ажлаа хангачихлаа” гэсэн хариулт өгөв.

 

Яам байгуулсаны үр дүн гарч байна уу

 

Аж үйлдвэрийн яам байгуулагдаад 100 хоног л өнгөрч байна. Энэ хугацаанд том ажил юу хийв гэж нэхэх нь утгагүй хэрэг. Гэвч дээр хэлсэнчлэн хүлээлт үүсгэсэн салбар учраас хийж эхэлсэн, хийхээр төлөвлөсөн ажил юу байгааг Д.Эрдэнэбат сайдаас онцлон тодрууллаа.  Аж үйлдвэрийн салбар хүнд, хөнгөн үйлдвэр, ЖДҮ, чөлөөт бүс, аж үйлдвэрийн парк, экспорт, импорт, концессийн бодлогыг хариуцан ажиллаж байгаа. Гурван сарын хугацаанд тэд суурь бодлогоо тодорхойлон УИХ-д өргөн барьчихсан. Бодлогын хүрээнд анхны бичиг баримтуудаа УИХ болон Засгийн газарт хүргүүлж шийдэл олж эхэлжээ. УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Чөлөөт бүсийн тухай хуулиа батлуулж, салбарын бодлогоо хаврын чуулган эхлэнгүүт хэлэлцүүлэх гэнэ. Чөлөөт бүсийн тухай хуулиа баталснаар хоёр улс хоорондын эдийн засгийн гэрээ хэлцэл эхэлжээ. Ирэх долоо хоногт Аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчид Хятадын төлөөлөгчидтэй уулзаж Замын-Үүдийн боомт, хил дамна­сан чөлөөт бүсийн анхны хэлэл­цүүл­гээ хийх гэнэ. ОХУ-ын эдийн засгийн зөвлөлийн сайд Д.Эрдэнэ¬бат сайдтай уулзаж Алтан¬булагийн чөлөөт бүсийн худал­даа, хил орчмын худалдаа, тарифын асуудлаар санал солилц¬сон байна. Худалдааны тухай хуу­лиа өргөн барихад бэлэн бол­чих­сон. Үйлдвэржилтийг дэм­жих хуулийг хэлэлцэж эхэлс¬нээр импортыг орлох ба¬раа бүтээгдэхүүний татварын асууд­лыг төр анхааралдаа авч, дотоо­дын үйлдвэрлэгчдээ татвараар дэмжих боломж бүрдэх юм. ЖДҮ-ийг дэмжих үзэл баримтлалаа Засгийн газраар батлуулж, хуулиа боловсруулаад эхэлчихсэн гэдгийг салбарын сайд хэлж байв. Өөрөөр хэлбэл, хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаагаас биш хэрэглэгчдэд хүрэх бараа бүтээгдэхүүн нь импортыг орлож чадах уу гэдгээс хамааран дэмжлэг үзүүлэх гэнэ. Ингэснээр ирэх жилүүдэд ажлын байр тэргүүлэх чиглэл биш чанартай бараа бүтээгдэхүүн нийт эргэлтийн хөрөнгө нь энэ салбарын тэргүүлэх чиглэл болох нь ээ. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бүсчилсэн зураглал гаргах, бодлогын баримт бичигт үндэслэл стратеги төлөвлөлтөө тав, таван жилээр гаргахаар болжээ. Д.Эрдэнэбат сайд “Монгол Улс нефтийн үйлдвэрээ барих шаардлагатай байна. Ган төмрөө өөрсдөө хиймээр байна. Түүхий эдээ нэмүү өртөг шингээж гаргах ёстой. Тиймээс энэ чиглэлд бид явахаас өөр аргагүй. 888 төсөл хөтөлбөрийг хүмүүс шүүмжилдэг. Гэтэл энэ үйлдвэрүүдийг дэмжсэнээр бид дотооддоо хадаасаа хийчихдэг болчихсон байна. 15 нефтийн үйлдвэрийн төсөл олон жил яригдлаа. Нэг нь ч яваагүй нь бодлогогүй байсны илрэл.Тиймээс 2020 он гэхэд нефть боловсруулах үйлдвэр барих ёстой. Тэр тусмаа дотоодын бүтээгдэхүүндээ тулгуурлан нефть боловсруулах үйлдвэр барих тухай баримт бичгийг яамнаас Засгийн газарт оруулж батлууллаа. Хаана үйлдвэр барихаа ярилаа. Урьдчилсан ТЭЗҮ-гээ шийдэхээр ярилцлаа. Хамгийн түрүүнд говийн бүсэд барих нь зөв гэж шийдлээ. Дорноговь аймгийн Сайншанд, Зүүнбаянгийн хэсэг манай орны хамгийн нам дор газар. Хаанаас ч турбо хоолой татсан хамгийн хямд өртгөөр түүхий эдээ татна. Дорнодын түүхий нефтийн үйлдвэрийг түшиглэж байгуулна.” гэсэн юм. Ингэснээр 15 төсөл ярьж улстөрждөг явдал арилж Засгийн газраас тогтоосон хоёр бүсэд ТЭЗҮ гаргах талаар анхаарал хандуулах болж байна. Нефтийн үйлдвэр барьснаар 1.8 тэрбумын импортыг хэмнэж, нэг тэрбум хүрээд байгаа химийн бүтээгдэхүүн, хуванцар эдлэлийн хэрэгцээгээ хангаж чадах аж. Экспорт, импортын харьцааг нь зохистой төвшинд барьж чадах нь ээ. Энэ мэт хийсэн ажил ихтэй, хэрэгжүүлэх ажлынхаа төсөл төлөвлөгөөг батлуулсан гурван сарыг үджээ. 20 жил ярьсан эдийн засгийн бүсчилсэн төлөвлөгөөг Аж үйлдвэрийн яам гаргачихлаа. Зураглалд тулгуурлан хаана нь хөнгөн, хаана нь хүнд үйлдвэр, чөлөөт бүсийг байгуулах байрш­лаа тодорхой болгоно. Яри¬хаас илүү хийх нь чухал гэдэг. Тэр ч утгаараа 25 жил ярьсан асууд­лыг 100 хоногт шийдэх гарц олж, түүнийгээ хоёр жилийн хуга¬цаанд ажил хэрэг болгох нь ээ.

 

Б.ӨНӨРТОГТОХ

 

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж