ОХУ-д хөрөнгийн өршөөл үзүүлэх гурав дахь хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

ОХУ-д хөрөнгийн өршөөл үзүүлэх гурав дахь хуулийг баталлаа

ОХУ-д хөрөнгийн өршөөл үзүүлэх гурав дахь хуулийг баталлаа

Хөрөнгийн өршөөл үзүүлэх гурав дахь ээлжийн хуулийг Төрийн Дума баталлаа. Хуулийн зорилго нь гадаадад байгаа хөрөнгөө ОХУ-д буцаан авчирч, энэ зорилгоор бий болгосон тусгай бүсүүдэд дахин бүртгүүлэх юм. Гурав дахь хуулиар хөрөнгөө татан авчрах хугацааг 2020 оны гуравдугаар сарын 1-н болгон сунгаж байна. Гадаадад байгаа компанийн хөрөнгө, мөн банкинд байгаа активаа сайн дураар мэдүүлэн тусгай бүсүүдэд татан авчрах бөгөөд ийм тусгай бүс Калининград муж болон Приморийн хязгаарт байгуулагджээ.

Хөрөнгийн өршөөл үзүүлэх санаачилгыг Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан бөгөөд ОХУ-ын эдийн засагт барууны орнуудаас тавиад байгаа хоригийн үед энэ арга хэмжээ нь цагаа олсон алхам гэж лдлн шинжээч дүгнэсэн. Өршөөл үзүүлэх хуулийн дагуу Орост хөрөнгөө бүртгүүлсэн компани нь Артем Аветисяны “Финвижн Холдингс” компани байсан юм. Энэ компани өмнө Кипрт бүртгэлтэй байсан юм. Артем Аветисян нь “Восточный” банкны 32,02 хувийг эзэмшдэг.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж